"Цахилгаан, дамжуулах сүлжээ" компанид хэд хэдэн зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

"Цахилгаан, дамжуулах сүлжээ" компанид хэд хэдэн зөрчил илэрчээ

Монголын дуурийн урлагийн өнөө цагийн өнгө төрхийг илтгэж яваа УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга болон рок, поп ертөнцийн таван дивагийн нэг С.Наран нар хослон дуулжээ.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани байнгын ажлын байр буюу төсөл хөтөлбөрийн хэлтсийн монтёрын албан тушаалд 2015 оноос хойш нэр бүхий тамирчныг цалинжуулдаг байжээ.  Хууль зөрчсөн уг үйлдэл нь  АТГ-ын шалгалтаар илэрсэн байна.  Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яамны 2015-2017 үйл ажиллагаанд хийсэн шалгалтынхаа дүнг өнгөрсөн мягмар гаригт (2017.10.03) танилцуулсан. Шалгалтаар санхүүгийн хэд хэдэн зөрчил илэрчээ. Зөрчлүүдийг дурдвал,

  • Эрчим хүчний яамны 15 албан хаагчийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилсон.
     
  • Хуулиас давсан журам баталж, үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр, хураамж тогтоосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг хохироосон.
     
  • Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2012 оны Б/36 дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үйлчилгээний үнэ тооцох журам батлан, тусгай зөвшөөрөл олгох үндсэн нэр төрлийн суурь үнэ 100 мянган төгрөгийг Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэнгийн дансанд тушаахаар зохицуулсан байна. Уг нь Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний төлбөрийг Эрчим хүчний хөгжлийн төвийн дансанд төвлөрүүлж, дараа нь зөвшөөрөл олгох ёстой. Гэтэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж,  зургаан төрлийн 26 ажилд 100 мянгаас 1.6 сая хүртэлх төгрөгийг Эдийн засгийн хүрээлэнгийн дансанд хураажээ.

УБЦТС КОМПАНИ АЖИЛЧДАДАА 2 ТЭРБУМЫН УРАМШУУЛАЛ ОЛГОЖЭЭ
 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ компанийн албан хаагчид сар бүр үндсэн цалингаасаа гадна цалингийнхаа 30-50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нэмэгдэл болгон авдаг нь АТГ-ын шалгалтаар илэрчээ. Цалингийн нэмэгдэл нэрээр 2016 онд нэг тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд  450.6 сая төгрөгийг ажилчдадаа олгосон байна. 

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж