“Эрүүл мэнд эрхэм баян” өдөрлөг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

“Эрүүл мэнд эрхэм баян” өдөрлөг үргэлжилж байна

Энэ үгийг “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзэж суухдаа сонслоо. Сонссон даруйдаа дотроо тунгаан бодож, нээрээ л ийм байдаг гэж үү хэмээн эрэгцүүлэн сууна.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас нийслэлийн өдрийг угтаж 2017 оны есдүгээр сарын 28-наас эхлэн 1-20 хороонд ‘ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хорооны ЗДАА хамтран иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, БЖИ тогтоох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийх, зөвлөгөө өгнө. Мөн цусан дахь сахар, холестрин үзэх, артерийн даралт үзэх, эход цуллаг эрхтэн харах, ЭКГ хийж, зохистой хооллолтын талаар сургалт, сурталчилгаа явуулж, хөнгөлөлттэй эмийн жор бичиж байна. Дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас иргэн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд өдөрлөгийн үеэр хэрэглэгдэх үзлэг, шинжилгээнд зарцуулагдах оношлуур, тест, нэг удаагийн багаж материалын хөрөнгийг шийдвэрлэв. Өнөөдрийн байдлаар найман хороо өдөрлөгөө зохион байгуулж 1500 иргэнийг хамруулжээ.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж