“Хаппи веритас” B, С вирусын эмчилгээг төлбөргүй хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

“Хаппи веритас” B, С вирусын эмчилгээг төлбөргүй хийнэ

Баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшиж. бага зэргийн цас орно.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөр хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч “Хаппи веритас” эмчилгээ оношилгооны төв гурван сар үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээр болжээ. 

Тодруулбал, элэгний С вирусын эмийн нэг бүтэн курс буюу гурван сар, элэгний В вирусын эмийн эхний 3 сарын эмчилгээг эхэлж ирсэн 500 хүнд төлбөргүй хийх бол элэгний В вирусын вакциныг төв салбар дээрээ мөн хийж эхэлжээ. 

“Хаппи веритас” оношилгооны төв нь 2008 онд элэгний төв лаборатори нэртэйгээр байгуулагдсан ба 2010 оноос оношилгоо, эмчилгээний төв болон өргөжжээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж