Энэ жил Хятадын Үндэсний баяр болон Еэвэн сарын баяр нэгэн зэрэг тохиож байгаа бөгөөд улс даяараа долоо хоног амарч буй. Тэгвэл дөрвөн хоногийн амралтын хугацаанд улсын хэмжээнд 461 сая дотоодын аялагч хүлээж авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар өссөн тоо бөгөөд зөвхөн хятад аялагчдаас олсон орлого 386.6 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн Үндэсний баярынхаас 13.6 хувиар нэмэгджээ. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.
Хятадын аялал жуулчлалын газрын мэдээлснээр баярын амралтаар буюу аравдугаар сарын 1-8 хүртэл дотоодын аялагчдын тоо 710 саяд хүрч, улсдаа 590 тэрбум юанийн орлого оруулах гэнэ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж.
Эх сурвалж: CCTV