“Норвегийн ой”-д Стивен Ён тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

“Норвегийн ой”-д Стивен Ён тоглоно

Монголбанк өнөөдөр /2012.10.18/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.

Японд төдийгүй олон улсад алдартай зохиолч Харуки Муракамигийн “Норвегийн ой” зохиолоос сэдэвлэсэн бас нэгэн шинэ кино тун удахгүй үзэгчдэд хүрэх гэнэ. Гүн ухааны утга агуулгатай зохиол бүтээлээрээ алдартай Харуки Муракамигийн 1987 онд хэвлэсэн “Норвегийн ой” зохиолоор өмнө нь Францын найруулагч кино бүтээж байсан удаатай. Харин энэ удаа БНСУ-ын найруулагч Ли Чан Дон найруулж, гол дүрд нь “Үхдэлүүд алхаж байна” киноны гол дүрийн нэг Бенд тоглосон солонгос-америкийн эрлийз жүжигчин Стивен Ён тоглох юм байна.

Харуки Муракамигийн “Норвегийн ой” зохиолд хоёр өөр бүсгүйд дурласан Тору Ватанабэгийн хайр дурлалын тухай өгүүлдэг юм.

Найруулагч Ли Чан Дон шинэ киноны зураг авалтыг есдүгээр сард эхэлсэн бөгөөд ирэх оны эхээр дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Зохиолч Харуки Муракамигийн зохиолын уншигч, шүтэн бишрэгчид түүнийг 2017 онд  гарцаагүй утга зохиолын Нобелийн шагналын эзэн болно гэж таамаглаж байсан ч Япон гаралтай, англи зохиолч Казуо Ишигуро хүртсэн юм.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж