Хөгжлийн банк 225 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 225 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“The Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги “Уорнер Брос”-ийн телевизийн цуврал шоунд уригджээ.

Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2017.10.06/ сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, нэг жилийн хугацаан дахь үйл ажиллагаагаа танилцууллаа. 

2017 оны есдүгээр сарын 20-ны байдлаар Хөгжлийн банк 2,9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Тодруулбал, шууд олгосон 45 төсөл, арилжааны банкууд болон Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаар дамжуулан олгосон 1625 дэд төслийг санхүүжүүлжээ. Зээлийн 91,3 хувь нь хэвийн төлөгдөж байгаа бол 9,7 хувь нь чанаргүй зээлд тооцогджээ.

Аж ахуй нэгжид зээл олгосны үр дүнд 3000 ажлын байрыг хадгалж чадсан бол шинээр 1500 гаруй ажлын байр бий болжээ.  

Хөгжлийн банкнаас энэ онд нийт 225 тэрбум төгрөгийн зээл олгосон гэлээ. Үүний 73 хувь нь экспортыг нэмэгдүүлэх зорилгыг дэмжсэн зээл байжээ. Туайлбал, “Алт-2” үндэсний хөтөлбөр, ноолуурын салбарыг дэмжих, дамжуулан болон шууд олгосон төслүүд, “Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөл”, “Хонины ноосон био бордооны үйлдвэрийн төсөл’ зэргийг нэрлэв. Зээлийн бодит үр дүн 2018 онд гарна гэдгийг уулзалтын үеэр онцолсон юм. 

Хөгжлийн банк нэг жилийн хугацаанд 293,58 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хүүгийн төлбөрийг барагдуулсан бол эх үүсвэрийн үндсэн төлбөрийн хувьд нийт 1,9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг амжилттай гүйцэтгэжээ. 

Тодруулбал, 

  • Евро бондын 580 сая ам.долларын өр төлбөрийг Хуралдай бондоор сольсон.
  • ВТБ банкны 65,43 сая ам.доллар
  • Чингис бондын 269,9 сая ам.доллар болон 2,021.2 тэрбум
  • Кредит свисс банкны зээлийн 94,8 сая ам.доллар
  • БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн 27 сая ам.долларыг тус тус барагдуулжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж