Ц.Мөнх-Оргил ноён Паскаль Шафхаузертай уулзав | News.MN

Ц.Мөнх-Оргил ноён Паскаль Шафхаузертай уулзав

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргил ноён Паскаль Шафхаузертай уулзав

Ингээд тэрбээр Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцсан байна.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Монгол, Европын Чөлөөт худалдааны холбооны (ЕЧХХ)-ны Хамтарсан хорооны тэргүүн, Лихтенштейн Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон Олон Улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч дарга ноён Паскаль Шафхаузер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ГХ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийж, цаашид хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, монголын бараа бүтээгдэхүүнийг ЕЧХХ-ны зах зээлд гаргах, ЕЧХХ-бусад орнуудтай байгуулж буй Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар туршлага судлах, хамтарсан ажлын хэсэг байгуулах, ЕЧХХ-ноос техникийн туслалцаа авах чиглэлээр хамтран ажиллахыг санал болгов.

Эх сурвалж: ГХЯ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж