Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Монгол, Европын Чөлөөт худалдааны холбооны (ЕЧХХ)-ны Хамтарсан хорооны тэргүүн, Лихтенштейн Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон Олон Улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч дарга ноён Паскаль Шафхаузер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр ГХ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийж, цаашид хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, монголын бараа бүтээгдэхүүнийг ЕЧХХ-ны зах зээлд гаргах, ЕЧХХ-бусад орнуудтай байгуулж буй Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар туршлага судлах, хамтарсан ажлын хэсэг байгуулах, ЕЧХХ-ноос техникийн туслалцаа авах чиглэлээр хамтран ажиллахыг санал болгов.
Эх сурвалж: ГХЯ