Умардын цөмийн зэвсэг 2.1 сая хүний аминд хүрэх хөнөөлтэй гэв | News.MN

Умардын цөмийн зэвсэг 2.1 сая хүний аминд хүрэх хөнөөлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Умардын цөмийн зэвсэг 2.1 сая хүний аминд хүрэх хөнөөлтэй гэв

Монгол Улс үйлдвэржилтийн шинэ эрин үеийн түүчээнд явж буй гэдэг. Энэ ч утгаараа үйлдвэржилтийн талаарх бодлого, үйл хэргийг эрчимжүүлэх шаардлага буй.

Солонгосын хойгт дайн дэгдэж, Хойд Солонгосын дэглэм цөмийн дайралт хийхэд хүрвэл Сөүл болон Токио хотод 2.1 сая хүн амиа алдана гэсэн тооцооллыг 38 North сайтын шинжээч гаргажээ.

Хойд Солонгосын цөмийн зэвсэглэл, армийн талаар судалгаа хийж, энэ талаар ном бүтээл туурвиж байсан Майкл Ж.Зугарек гэгч өнгөрсөн лхагва гаригт /2017.10.04/ нийтлүүлсэн шинэ нийтлэлдээ ийнхүү дурьджээ. Түүний тооцооллоор 25 килотонны хүчтэй цөмийн бөмбөгийн гамшигт Өмнөд Солонгос ба Японы нийслэлд 2.1 сая хүний амиа алдаж, 7.7 сая хүн гэмтэх аюултай гэнэ.

Зугарекийн үзэж буйгаар Хойд Солонгост цөмийн цэнэгт хошуу 25 бий. Өмнөд Солонгост суурилуулсан THAAD систем тэдний заримыг устгаж чадна, мөн Япон пуужингийн довтолгооноос хамгаалах системийнхээ тусламжтайгаар умардаас ирэх зарим дайралтыг зогсоож чадна гэж тэр бичжээ.

Стэнфордын их сургуулийн судлаач Хекер мөн Хойд Солонгосын дэглэм 25 цөмийн цэнэгт хошуутай, цаашид Пхеньян жилд 6-7 цөмийн зэвсэг нэмж үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Харин нөгөө талаас АНУ-ын 6800 орчим цөмийн цэнэгт хошуу Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хангалттай хүрэх боломжтой гэж тэр дүгнэжээ.

С.ЦЭЛМЭГ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-06 202.131.245.243

Манай холбоотон улс БНАСАУ-д тив алгасагч баллистик пуужингийн хөдөлгүүр болон цөмийн технологийг Украин л нийлүүлсэн шүү дээ. Бандерууд АНУсын зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхгүй. Украины ЮжМаш компани сүүлийн 15 жил хамтарч ажиллаж байгаа юм билээ.

Avatar

Зочин 2017-10-06 202.21.106.113

Монгол руу харваж мэдэх л нөхөрдөө. Монгол ямар эсэргүүцэл үзүүлэх биш. Япон, Өмнөд Солонгос хариуд нь баахан пужингаар харвана гэдгийг сайн мэдэж байгаа. [Хориотой Үг] монголчууд хамаг онгоцоо Хойдуудад зараад 3эвсэг байхгүй гэдгийг ч мэдэж байгаа

Avatar

Paвcaл 2017-10-06 166.255.184.6

Хэрэв дан ганц цөмийн пуужин биш ердийн пуужинтай нийлээд 100 пуужин зэрэг босвол ялгах магадлал 0. Хойдуудад авто машин гэхүү дээ хөдөлгөөнт суурин дээр суурилсан пуужин харвах төхөөрөмж бий шүү дээ. Путин хүртэл хэлсэн. 100% хаалттай өндөр нууцлалтай улсад хаана нь цөмийн зэвcэг байгааг хэн ч мэдэхгүй гэж.

Avatar

Зочин 2017-10-06 202.9.40.224

Байдал маш ноцтой байгаа л даа.Хойдуудын цөмын потенциалыг дутуу үнэлж болохгүй.Японд бол хойдуудын зөөгч пуужин хүрч чадахгүй байх магадлалтай,харин өмнөдүүд бол дарьтай торхон дээр сууж байгаа гэдгээ ямагт санаж байх хэрэгтэй.Хойдууд өмнөд рүү цөмын цэнэгт хошуугаа заавал пуужин н тэрээр байнд хүргэхгүй л дээ,ердийн ойр тусгалын тийрэлтэт сум юмуу их бууны сумаар харвах болов уу.500 их буугаар галлаа гэхэд 3 нь цөмын цэнэгтэй байна гэсэн үг.Замаас нь барьж устгах ямар ч боломж байхгүй.Тийм ч учраас өмнөд Солонгос,Японы эрх баригчид Солонгосын хойгт дайн эхлүүлэх шийдвэр гаргах тохиолдолд заавал өмнөд Солонгос,Японтой зөвшөлцөхийг цагаан ордонд хатуу анхааруулсан юм гэнэ лээ.Орос,Хя-тадууд ч гэсэн хаяандаа хэн нэгэн ирж з****г хангинуулаад байхыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2017-10-06 202.70.46.221

Ashgui muu japaniig ustgah altan bolomj

Avatar

Зочин 2017-10-06 202.179.31.32

НААД ХОЙДУУД ЧИНЬ ТУРЖ ҮХЭЖ БАЙСАН Ч ОДОО БУУЖ ӨГӨХГҮЙ ЭЭ. ДОТООДЫН БОСЛОГО ҮЙМЭЭНД НАЙДАЖ БОЛОХ Ч ӨӨРСДИЙГӨӨ ЦӨМИЙН ТОМ ГҮРЭН БОЛСОН УДАХГҮЙ БАРУУН БИДЭНД БУУЖ ӨГНӨ ГЭЭД НАЙДАЦГААГААД СУУЖ БАЙГАА. ЕР НЬ ХҮН ГЭДЭГ АМЬТАН ЧИНЬ ЖАРГАЛ ДААХГҮЙ ЗОВЛОНГ БОЛ ГАЧИН САЙН ДААДИЙН Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2017-10-06 202.179.31.32

2,1 САЯ Ч БАЙ 20 МЯНГАН АМЬ Ч БАЙ АНУ ЯПОН ӨМНӨД СОЛОНГОСЫН ЭРХ БАРИГЧДАД АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ Л ДЭЭ. ОДОО ЯАДЫН ОРОС Х ЯТАДЫГ ГУЙГААД НЭГ ТИЙШ НЬ БОЛГОХОД ТУСЛААЧ ГЭЖ ГУЙСАН НЬ Л ДЭЭР Ш ДЭЭ. АНУГЫН ӨМНӨӨС ӨМНӨДҮҮД ЯПОНУУД ШАРУУЛААД ДУУСАЛТАЙ БИШ. ХАМЖИЖ БАЙЖ Л ДАРАХГҮЙ БОЛ ЦААШДАА ХОЙДУУДЫН ПУУЖИН ВАШИНГТОН МОСКВА БЕРЛИН ГЭЭД ХАА Ч ХҮРЧ ТУСАХААР УЛАМ САЙЖИРНА. ТЭР ХЭРЭЭРЭЭ КИМ УДИРДАГЧ ДУРААРАА ЁС БУС ШААРДЛАГА ТАВИХ БОЛОМЖТОЙ БОЛНО. ОРОСОО Х ЯТАДАА САЙН ГУЙ ГУЙ. ХААШДАА ЦӨМИЙН ПУУЖИНГ АМДААД 100 ХУВЬ СӨНӨӨХ БОЛОМЖГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛСООР БАЙНА. АНУ ДАЙН ХИЙГЭЭЛ ӨМНӨДҮҮД ЯПОНЫГ ХЭЛМЭГДЭХЭД ХҮРВЭЛ АЗИ ТИВД ХАМСААТАНГҮЙ БОЛЖ АЗИЙН ШИНЭ ЭРИНД БЯЛУУ ХҮРТЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ ДЭЛХИЙД БАЙР СУУРИА УЛАМ АЛДАНА. ЧУХАМДАА АЗИ ТИВД НҮҮРГҮЙ БОЛЖ БАЯРТАЙ Л ГЭХЭЭС ӨӨР ЯАХАВ ДЭЭ. ДАНГААРАА ЯАГААД Ч БАРАХГҮЙ БИЗ ДЭЭ. МАНАЙ МИЕЭ ЭНХБОЛД ШИГ ШУНАЖ БАЙГААД АЛДАА ГАРГАХ ВИЙ ДЭЭ. ОРОСЫН ӨМНӨ БУУЛТ ХИЙ ХИЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж