Умардын цөмийн зэвсэг 2.1 сая хүний аминд хүрэх хөнөөлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Умардын цөмийн зэвсэг 2.1 сая хүний аминд хүрэх хөнөөлтэй гэв

Монгол Улс үйлдвэржилтийн шинэ эрин үеийн түүчээнд явж буй гэдэг. Энэ ч утгаараа үйлдвэржилтийн талаарх бодлого, үйл хэргийг эрчимжүүлэх шаардлага буй.

Солонгосын хойгт дайн дэгдэж, Хойд Солонгосын дэглэм цөмийн дайралт хийхэд хүрвэл Сөүл болон Токио хотод 2.1 сая хүн амиа алдана гэсэн тооцооллыг 38 North сайтын шинжээч гаргажээ.

Хойд Солонгосын цөмийн зэвсэглэл, армийн талаар судалгаа хийж, энэ талаар ном бүтээл туурвиж байсан Майкл Ж.Зугарек гэгч өнгөрсөн лхагва гаригт /2017.10.04/ нийтлүүлсэн шинэ нийтлэлдээ ийнхүү дурьджээ. Түүний тооцооллоор 25 килотонны хүчтэй цөмийн бөмбөгийн гамшигт Өмнөд Солонгос ба Японы нийслэлд 2.1 сая хүний амиа алдаж, 7.7 сая хүн гэмтэх аюултай гэнэ.

Зугарекийн үзэж буйгаар Хойд Солонгост цөмийн цэнэгт хошуу 25 бий. Өмнөд Солонгост суурилуулсан THAAD систем тэдний заримыг устгаж чадна, мөн Япон пуужингийн довтолгооноос хамгаалах системийнхээ тусламжтайгаар умардаас ирэх зарим дайралтыг зогсоож чадна гэж тэр бичжээ.

Стэнфордын их сургуулийн судлаач Хекер мөн Хойд Солонгосын дэглэм 25 цөмийн цэнэгт хошуутай, цаашид Пхеньян жилд 6-7 цөмийн зэвсэг нэмж үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Харин нөгөө талаас АНУ-ын 6800 орчим цөмийн цэнэгт хошуу Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хангалттай хүрэх боломжтой гэж тэр дүгнэжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж