Энэ асуултын хариу өнөөдөр тодорно.
Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит 16 дахь Их хурал Монголын хүүхдийн урлан бүтээх төвд болж байна. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг хурлаар Монголын зохиолчдын эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга болон гишүүдийг сонгоно.
Монголын зохиолчдын эвлэлийн их хурал, зохиолчдыг удирдах тэргүүнийг сонгох чухал үйл явдал олны анхааралд төдийлөн өртөөгүй ч дотооддоо нилээн ширүүн уур амьсгалтай болж байгаа сурагтай.
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд УИХ-ын эрхэм гишүүн, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбатын багш, Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, МУСГЗ Цоодолын Хулан, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир нар өрсөлдөнө гэж яригдаж байна.
Өдгөө тус эвлэлийг Ц.Буянзаяа тэргүүлдэг. Өмнөх буюу 2013 онд хуралдсан Их хурлын үеэр Удирдах зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Ж.Баяржаргал нар нэр дэвшиж, олонхийн саналаар Ц.Буянзаяа сонгогдсон юм.
Б.ЭНХ
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ