Трамп экс-эхнэртээ Элчин сайд болох санал тавьжээ | News.MN

Трамп экс-эхнэртээ Элчин сайд болох санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Трамп экс-эхнэртээ Элчин сайд болох санал тавьжээ

УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд чуулганы танхимын үүдийг хааж суусаар байна. Нэг үе Монголын төр, засгийн өнгө болж явсан эрхэм гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцангаас өгсүүлээд залуу улстөрч Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар уриа лоозон бариад эгнэн сууж байгаа юм.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа анхны эхнэртээ эх орноо төлөөлж Чехэд Элчин сайдаар ажиллах санал тавьсан гэнэ. Трампын ууган гурван хүүхдийнх нь ээж Ивана Трамп энэ тухай CBS телевизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүний ярилцлага ирэх ням гаригт цацагдах аж.

“Тэр одоо ч надаас зөвлөгөө авдаг. Би энэ талаар твиттертээ жиргэх үү, үгүй юү гэж надтай зөвлөдөг” гэж Ивана ярьжээ.

Чех гаралтай Ивана залуудаа модель байсан бөгөөд одоо өөрийн гэсэн бизнесийг хөл дээр нь босгож, амжилттай залж яваа нэгэн юм. Тэрбээр Чехэд Элчин сайдаар ажиллах саналд татгалзсан, учир нь одоогийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсээгүй гэнэ.

“Дональд надад хэлсэн. Ивана, хэрэв чи хүсэж байвал би үүнийг шийдэж чадна гэж. Гэхдээ би өөрт оногдсон эрх чөлөөт амьдралдаа дуртай. Юу хүссэнээ хийж, зорьсон газар руугаа хүссэн хүнтэйгээ хамт явдаг. Яагаад би Майамигийн өвөл, Сен-Тропегийн зун, Нью-Йоркийн сайхан намарт баяртай гэж хэлэх ёстой гэж? Миний амьдрал надад төгс санагддаг” гэж Ивана ярьсан байна.

Ивана өдгөө 68 настай. Тэрбээр 1992 онд Дональдтай гэрлэлтээ цуцлуулснаас хойш хоёр удаа хуримлаж, удалгүй салжээ. 

С.ЦЭЛМЭГ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-06 43.242.243.48

Анхны ханийг бурхан өгдөг дараа дараагийнх нь [Хориотой Үг] явуулдаг гэж үнэн үгийг мэдэхгүй өдий наслана аа аа яа яа.

Avatar

Зочин 2017-10-06 150.129.143.225

Aztai emegtei. Uuriin gesen huchirheg biznestei erh chuluutui. Ter terguun hadagtai gesen barigdmal hudalaa nereer dutahgui tansag amidraltai.

Avatar

Зочин 2017-10-06 182.160.34.136

xylxi

Avatar

Зочин 2017-10-06 182.160.34.136

y

Avatar

togoonii 2017-10-06 182.160.34.136

tupxmpyy ni ybyylaa,naadxii chini xepeg baixgyi. Shapgal yct dajgyi

Avatar

Зочин 2017-10-06 202.179.31.32

АЗГҮЙ ЭМЭГТЭЙ. АНУГЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ БОЛЖ ЧАДААГҮЙ. МЕЛАНЬЕ НЬ ХАРИН АЗТАЙ БАЙГАА БИЗ ДЭЭ. ТЭР ХОЁР ЭМЭГТЭЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЯЛГААТАЙ Ч ГЭСЭН НЭР ТӨР ГЭДЭГ БАС Л ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ИЛҮҮ Л ТАВИГДДАГ ЗҮЙЛ ДЭЭ.

Avatar

Зочин 2017-10-06 150.129.141.113

chi oilgohgui

Avatar

Зочин 2017-10-06 202.179.31.32

ИВАНКА ТА 3 БОЛ ЗҮГЭЭР Л БУСДЫН БҮТЭЭСЭН БИЙ БОЛГОСОН НИЙГЭМ НИЙГМИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ДЭЭР ЭРХЭЛХЭЭС ЦААШГҮЙ ГАРУУД. ЭРХЭЭ ЭДЭЛЧИХЭЭД ҮҮРГЭЭ ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЖ ДААЖ ЧАДАХГҮЙ ЮМНУУД. ИЙМ Л ХАРИУЛТ ӨГНӨ Ш ДЭЭ. ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛТЭЙ ГАВЪЯАТАЙ НЭРТЭЙ ТӨРТЭЙ АМЬДРАХЫН УТГА УЧРЫГ ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ. ЗҮГЭЭР Л НИЙГМИЙН ХӨГЖЛӨӨС ЗАВШИГЧИД ХАР АМИА БОДОГЧИД ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж