Трамп экс-эхнэртээ Элчин сайд болох санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Трамп экс-эхнэртээ Элчин сайд болох санал тавьжээ

УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд чуулганы танхимын үүдийг хааж суусаар байна. Нэг үе Монголын төр, засгийн өнгө болж явсан эрхэм гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцангаас өгсүүлээд залуу улстөрч Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар уриа лоозон бариад эгнэн сууж байгаа юм.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа анхны эхнэртээ эх орноо төлөөлж Чехэд Элчин сайдаар ажиллах санал тавьсан гэнэ. Трампын ууган гурван хүүхдийнх нь ээж Ивана Трамп энэ тухай CBS телевизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүний ярилцлага ирэх ням гаригт цацагдах аж.

“Тэр одоо ч надаас зөвлөгөө авдаг. Би энэ талаар твиттертээ жиргэх үү, үгүй юү гэж надтай зөвлөдөг” гэж Ивана ярьжээ.

Чех гаралтай Ивана залуудаа модель байсан бөгөөд одоо өөрийн гэсэн бизнесийг хөл дээр нь босгож, амжилттай залж яваа нэгэн юм. Тэрбээр Чехэд Элчин сайдаар ажиллах саналд татгалзсан, учир нь одоогийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсээгүй гэнэ.

“Дональд надад хэлсэн. Ивана, хэрэв чи хүсэж байвал би үүнийг шийдэж чадна гэж. Гэхдээ би өөрт оногдсон эрх чөлөөт амьдралдаа дуртай. Юу хүссэнээ хийж, зорьсон газар руугаа хүссэн хүнтэйгээ хамт явдаг. Яагаад би Майамигийн өвөл, Сен-Тропегийн зун, Нью-Йоркийн сайхан намарт баяртай гэж хэлэх ёстой гэж? Миний амьдрал надад төгс санагддаг” гэж Ивана ярьсан байна.

Ивана өдгөө 68 настай. Тэрбээр 1992 онд Дональдтай гэрлэлтээ цуцлуулснаас хойш хоёр удаа хуримлаж, удалгүй салжээ. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж