Санал тэнцвэл С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын нэрийг татна

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Санал тэнцвэл С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын нэрийг татна

“Хунгийн сүүлчийн дуу” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл өчигдөр нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа ирэх Даваа гаригт дуусна. Дахин санал хураалт явуулах уу, нэр дэвшүүлэх үү гэдэг дээр маргаантай асуудал гарч ирсэн тул НИТХ дахь МАН-ын бүлэг дахин ажлын тав хоног буюу аравдугаар сарын 9-нийг хүртэл завсарлага авсан юм. 

Даваа гаригт төлөөлөгчид хуралдаж, НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нарыг сонгох санал хураалт явуулна. Хэрэв хоёр нэр дэвшигчийн санал дахин тэнцвэл нэрийг нь татаж, дахин өрсөлдүүлэхгүйгээр шинэ хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээллийг МАН-ын бүлгээс өглөө. 

НИТХ-аас хоёр дахь удаагаа завсарлага авсан МАН-ын бүлэг өнөөдрийн байдлаар дотооддоо НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй хэвээр байна.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй холбогдоход ‘МАН-ынхан дотоод маргаанаа НИТХ дээр авчирч, сүүлийн таван сар төлөөлөгчид хуралдаж чадсангүй. Сандал суудлын төлөөх тэмцлээ зогсоож, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх уриалгыг МАН-ыханд удаа дараа хэлсэн. Уг нь төлөөлөгчид албан тушаал ярих гэж биш асуудал шийдэх гэж, ажил хийх гэж сонгогддог. Гэтэл одоог хүртэл даргаа  сонгож чадахгүй сууна” хэмээн ярилаа. Мөн тэрбээр МАН-ын бүлэг дахин дахин завсарлагаа сунгаж буй нь иргэдийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гэв.

Харин МАН-ын бүлгээс НИТХ-ын ажил хэвийн үргэлжилж буйг хэлээд, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдсан асуудал, хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийг НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, баталсан гэлээ.

Хэрэв НИТХ-ын дарга томилогдож, өнөөдөр /2017.10.06/ төлөөлөгчид хуралдсан бол 2018 онд хийх ажлын жагсаалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьж, батлах ёстой байжээ. Үүнээс гадна хотын 2018 оны төсвийг НИТХ хэлэлцэх ёстойг НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тодотгов.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.БААТАРХҮҮ

НИТХ-ын даргын томилгооны тухайд МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “НИТХ-ын даргын томилгоо хугацаа алдаагүй. Жилд НИТХ хоёроос доошгүй удаа хуралдах ёстой. Бид хуулийн заалт зөрчөөгүй. Ирэх Даваа гаригт завсарлагын хугацаа дуусч, хуралдана. Одоогоор нам даргад нэр дэвшигчдийн асуудлыг эцэслэн шийдээгүй” гэсэн юм.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.МӨНХЧУЛУУН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж