С.Гантогоогийн тухай баримтат киноны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

С.Гантогоогийн тухай баримтат киноны нээлт болно

Өнөөдөр /2012.10.18/ УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, С.Оюун, Д.Эрдэнэбат нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” -д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

“Яг түүн шиг 2” шоуны авьяаслаг оролцогч С.Гантогоог мэдэхгүй хүн байхгүй биз. Түүний амьдралын тухай өгүүлэх баримтат кино энэ сарын сүүлээр нээлтээ хийх гэнэ. Тэрбээр БНСУ-ын “Монтант” хамтлагийн дуучин бөгөөд Өмнөд Солонгост ажиллахын зэрэгцээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, эх орныхоо нэрийг гаргаж яваа авьяаслаг залуу уран бүтээлч. 

“Ганаагийн түүх” нэртэй баримтат киног БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи найруулжээ. Баримтат кинонд Өмнөд Солонгост гадаадын олон сая хүн хар ажил хийхээр очдог ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг харуулахыг зорьсон аж. 

Баримтат киноны уран бүтээлчдийн багийнхан

 

А.Сүрэн

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж