Сайдын суудлаа эцэслээгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Сайдын суудлаа эцэслээгүй байна

Их Британийн “McFly” хамтлагийн залуус өнгөрсөн шөнө бөмбөрчин Харри Жадад зориулан эрчүүдийн үдэшлэг зохиожээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга М.Энхболдтойгоо Засгийн газрын танхим бүрдүүлэх асуудлаар дахин ярилцсан ч эцэслэж чадаагүй байна.

Тодруулбал, найман суудлыг Ерөнхий сайд, долоон суудлыг МАН-ын дарга санал болгож болох юм гэсэн хувилбар дээр тогтоод байсан ч 33-ын “бүлэг” зөвшөөрөөгүй аж. Тэд Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд тохиролцоо байх ёсгүй. Ерөнхий сайд өөрөө хамтран ажиллах танхимын сайд нараа санал болгох ёстой. Тохиролцоо орвол өмнөх Засгийн газрын алдааг давтсан хэрэг болно гэж үзжээ.

МАН дотор өнөөдөртөө багтан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж магадгүй гэх хүлээлт байгаа ч УИХ-ын зарим гишүүн нь өнөөдөртөө багтаж, өргөн мэдүүлж амжихгүй. Эцсийн шийдвэрт хүрээгүй байна гэх мэдээллийг өглөө.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж