Дэлхий нийтээрээ мэддэг Оросын алдартай 7 дуу

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Дэлхий нийтээрээ мэддэг Оросын алдартай 7 дуу

“Хүчирхийллийн эсрэг тэмцье, хууль цаазаа хамгаалъя” уриатай цуглаан маргааш 09.00 цагт Сүхбаатарын талбайд болох гэнэ.

Дуу бүр өөрийн түүхтэй. “Калинка”-гаас эхлээд зөвхөн улсдаа төдийгүй дэлхий нийтээрээ мэддэг Оросын алдартай дуу цөөнгүй бий. Хөрш зэргэлдээ оршдогийн хувьд монголчууд ч мөн орос дуунд дуртай. Ажлын сүүлийн өдөр алжаалаа тайлж, танил дотно орос дуу сонсохыг танд санал болгож байна.


1.    КАЛИНКА
 

Маргаангүйгээр Оросын хамгийн алдартай дуу. Холливудын киноны үйл явдал ямар нэг сэжмээр Оростой холбогдох, орос дүр гарч ирэх үзэгдэлд “Калинка”-гийн ая эгшиглэх нь цөөнгүй. Яг л Франц гэхээр Эйфелийн цамхаг гардагтай адил.

“Калинка”-г 150 гаруй жилийн тэртээ, 1860 онд ардын аман зохиолч Иван Ларианов зохиожээ.

2.    КАЗАЧОК

Оростой холбоотой бараг бүх л зүйлийг энэ нэр дагалддаг. Шар айраг, дээрэмчин, үслэг малгай, архи… гээд Казачок /казах/ нэргүй зүйл ховор. 

Цоглог хэмнэлтэй энэ дууг Болгарын дуучин Борис Рубашкин баруун руу зугтан гарсныхаа дараахан зохиожээ. Удалгүй ихэд алдаршиж, хожим Рубашкин “Казачок”-ийн бүжгийг дэглэсэн байна. 

3.    ДОРОГОЙ ДЛИННОЮ

“Дорогой Длинною” дууг Борис Фомин 1920-иод онд зохиожээ. Гэвч нэлээд хожуу 1960-аад оны сүүлчээр баруунд алдаршсан байна. 1968 онд Пол МакКартни продюсердэж, Мэри Хопкины дуулсан “Those Were the Days” дууны эх хувилбар нь гэхдээ орос дуу байсан талаар тухайн үед хэн ч дурдсангүй. Уг дуу гарсан даруйдаа Британийн хит дууны жагсаалтыг тэргүүлж байжээ.

4.    ПОДМОСКОВНЫЕ ВЕЧЕРА

Анхандаа “Ленинградын үдэш” нэртэй байсан уг дууг баримтат кинонд ашигласны дараа нэрийг нь өөрчилсөн гэдэг. 

5.    КАТЮША

Армид татагдаж, алс газар цэргийн алба хаахаар явсан дурлалт залуугаа санагалзан буй залуу бүсгүйн дуу уг нь 1938 онд зохиогдсон боловч Дэлхийн II дайны үед ихээхэн алдаршжээ.

Мөн Дэлхийн II дайны хувь заяанд чухал нөлөө үзүүлсэн гэгддэг Оросын пуужин харвагч Катюша нэртэй байсан нь энэ дууг улам алдаршуулсан ч гэх яриа бий.

6.    ALL THE THINGS SHE SAID

t.A.T.u хамтлагийн 2002 онд гаргасан “All the Things She Said” дууны видео клип ихэд алдартай. Сурагчийн дүрэмт хувцастай хоёр залуу бүсгүй бороонд норон, үнсэлцэж буй дүр зураг тухайн үедээ ихэд шүүмжлэл дагуулж байсан юм. 

Энэ дуу дэлхийн олон орны хит жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Billboard-ын HOT 100 жагсаалтын шилдэг 20-д багтсан анхны бөгөөд цорын ганц орос дуу ажээ.

7.    ТРОЛОЛО

1976 онд Эдуард Хилийн дуулсан “Трололо” дуу хэзээ хойно 2009 онд YouTube-ийн ачаар ихэд алдаршжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж