О.Бум-Ялагч: УИХ тарж, хариуцлагаа хүлээх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

О.Бум-Ялагч: УИХ тарж, хариуцлагаа хүлээх хэрэгтэй

“The Boy Is Mine,” ”Have You Ever?” дуунуудаараа олны танил болсон дуучин Брэндигийн “Two Eleven” нэртэй шинэ цомог өнөөдрөөс эхлэн худалдаанд гарчээ.

Монголын ногоон намаас  өнөөдөр /2017.10.06/ мэдээлэл хийлээ.

 

Тус намын дарга О.Бум-Ялалт “Өнөөгийн УИХ эрх зүйн чадамжгүй болсон байна. Ард түмний өмнө хүлээсэн үүргээ умартан, монгол төрийн ажлыг гацаалаа. Тэд талцан хуваагдаж, иргэдийн сонголтыг үл хүндэтгэж байна.  Эмч, багш  нарын цалинг нэмж чадахгүй байгаа нь нийгмийн өөр бусад асуудлыг шийдвэрлэж чадахгүй  гэдгийг нь харуулж байгаа хэрэг. Ард түмний сонголтыг төлөөлж чадахгүй энэ эрх баригч нам УИХ-аа тараахаас өөр гарц, шийдэл алга. Засгийн газраа огцруулсан Шадар сайд нь өөрөө Ерөнхий сайд болоод явчихдаг дүр зураг манай улсаас өөр аль ч улсад байхгүй. Улстөрчдөд ёс зүй алга болсныг харж байна. Тиймээс одоогийн УИХ хариуцлагаа хүлээж, огцрох ёстой гэсэн байр суурийг манай нам илэрхийлж байна” гэв.

 

Тэд уг мэдэгдлийг хийснийхээ дараа УИХ-д шаардлага хүргүүлнэ гэсэн юм. Шаардлагын хариуг хуулийн дагуу бичгээр ирүүлээгүй тохиолдолд улс төрийн хүчин болон нийт ард түмэнд хандан дахин сонгууль явуулах уриалга гаргаж, ажиллана гэсэн мэдээллийг мөн тэд өгсөн юм.

                                                                                                              Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж