Үр хөндөлтийг эсэргүүцэгч нууц амрагаа үр хөндүүлэхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Үр хөндөлтийг эсэргүүцэгч нууц амрагаа үр хөндүүлэхийг шаарджээ

Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцэж байгаа Сирийн тархай бутархай босогчид үйл ажиллагаагаа зохицуулан уялдуулахын тулд нэгдсэн удирдлагатай болох тохиролцоонд хүрлээ.

АНУ-ын Конгрессын гишүүн, үр хөндөлтийг эсэргүүцэгч Тим Мерфи жирэмсэн нууц амрагаасаа үр хөндүүлэхийг шаардсан гэх хэргээс болж гишүүний суудлаасаа огцорлоо.

Конгрессын танхимын төлөөлөгч Пол Райн мэдэгдэл гаргаж, Конгрессын гишүүн Тим Мерфиг суудлаасаа огцрох болсныг мэдэгдсэн байна. Конгрессын гишүүн Тим Мерфи ирэх жилийн сүүлээр бүрэн эрхийн хугацаагаа дуусахад тэтгэвэрт гарах тухайгаа мэдэгдсэнээс хойш 24 цагийн дараа Конгресс дээрх шийдвэрийг гаргажээ. Питтсбург -Пост-Газетте сонин Конгрессын гишүүнийн нууц амрагтаа бичсэн утасны мессежийг нийтэлснээс гэр бүлээс гадуурх харилцаа нь ил болж, дуулиан шуугиан дэгдсэн байна.

Конгрессын гишүүн үр хөндүүлэхийг шаардсан мессеж нууц амрагтаа огт бичээгүй, туслах нь өмнөөс нь бичсэн гэж мэдүүлсэн юм.  Конгрессын гишүүн Шэннон Эдвардс гэх бүсгүйтэй дотно харилцаатай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин нууц амраг нь хөл хүнд гэдэг нь худлаа байжээ. Энэ явдлаас болж Тим Мерфигийн эхнэр нь салах өргөдлөө өгсөн байна.

Бүгд найрамдах намын гишүүн Тим Мерфи Пеннсилвани мужийн нэгэн дүүргийг төлөөлөн Конгресст найман удаа сонгогдсон юм.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж