"Монгол нууц товчоо"-г япон хэлэнд хөрвүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

"Монгол нууц товчоо"-г япон хэлэнд хөрвүүллээ

Өнөөдөр өглөөнөөс эхлэн Төрийн ордны гадна жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж буй МАН-ын гишүүдтэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат уулзлаа.

“Монголын нууц товчоо” түгээмэл эх номын Япон хэл дээрх хувийн нээлт Монголын үндэсний номын санд өнөөдөр /2017.10.06/ боллоо. 

“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслөөс энэ ажлыг эхлүүлсэн бөгөөд япон хэл дээр хэвлэгдсэнээр долоо дахь хэл дээр олны хүртээл болж байгаа ажээ. Өмнө нь англи, хятад, япон, солонгос, орос, унгар хэлнээ орчуулан, хэвлүүлж байсан юм. 

Япон хэл дээрх хувилбарын орчуулгыг Японы нэрт монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо хийжээ. Номын зургийг “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн санаачлагч, зураач Р.Батцэнгэл зурсан байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж