Элэгний С вирусийн шинжилгээг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Элэгний С вирусийн шинжилгээг үргэлжлүүлнэ

Монгол туургатны үндэсний бөхийн их наадмыг манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Хүн амын дунд зохилон тохиолдож буй элэгний өвчлөл, хавдар, нас баралтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
 

Тус хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох зориулалтаар 4.9 тэрбум төгрөг буюу 30 мянган даатгуулагчийн /хоёр хүртэлх удаагийн/ шинжилгээний зардлын төлбөрийг санхүүжүүлэхээр тооцон 2017 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын төсөвт тусгаж элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг насны хязгааргүй авч эхлээд байсан.
 

Гэвч “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн мэдээллийн санд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 34,0 мянга гаруй даатгуулагч бүртгэгдэж, тухайн жилийн батлагдсан төсөв хүрэлцэхгүй нөхцөл үүссэн тул сорьц тээвэрлэлт болон элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг түр хугацаанд зогсоогоод байсан юм.
 

Улмаар 2017 оны 09 сарын 01-ний өдрийн байдлаар 21 лабораториос 29,8 мянган даатгуулагчийн элэгний С вирусийн идэвхжил тодорхойлсон шинжилгээний 3.1 тэрбум төгрөгийн нэхэмжлэл, жагсаалтыг ирүүлсний 1.6 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгож, төсвийн тодотголыг нэмснээр нийтдээ 2 тэрбум төгрөгийн зардлын санхүүжилтийг элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд зарцуулах боломж бүрдэж, тус үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар боллоо.
 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 09 дүгээр тогтоолоор элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид хагас автомат анализатороор 80,0 мянга, бүрэн автомат анализатороор тоолоход 120,0 мянган төгрөг байхаар тогтоосон бөгөөд дээрх төсвөөр ойролцоогоор 12,5 мянган даатгуулагчийг нэмж шинжилгээнд хамруулах боломжтой гэж тооцоолж байна.

Даатгуулагчдын тухайд улсын хэмжээнд элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий 201 эмчид үзүүлж, /http://www.ndaatgal.mn/v3/ шинжилгээний бичиг заавал авах бөгөөд харин өөрийн шинжилгээ өгөх лабораторийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан нэр бүхий 21 лабораториосhttp://www.ndaatgal.mn/v4 сонгох боломжтой.
 

Мөн шинжилгээ өгсөн даатгуулагч “Элэг бүтэн Монгол” цогц хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний С вирусын эсрэг эмийг хөнгөлөлттэй үнээр авч, цаашид эмчлүүлэх боломж нээлттэй байгаа юм.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж