Дотооддоо үйлдвэрлэсэн хоёр дахь онгоцоо удахгүй хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Дотооддоо үйлдвэрлэсэн хоёр дахь онгоцоо удахгүй хөөргөнө

“Бразил-2014” хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн А хэсэгт Иран, БНСУ, Узбекстан, Катар, Ливан улсууд багтсан.

Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн анхны том оврын нисэх онгоц C919 анхны нислэгээ өнгөрсөн тавдугаар сарын 5-нд үйлдсэн. Уг нь 2008 онд анхны нислэгээ үйлдэхээр төлөвлөж байсан ч удаа дараа хойшилсон юм. Тэгвэл агаарын тээврийн “Comac” компани зургаан онгоц нисгэж туршихаар төлөвлөсөн бөгөөд хоёр дахь онгоцыг энэ оны сүүлээр нисгэхээр зорин ажиллаж байгаа аж. 

C919 нь 168 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хоёр хөдөлгүүрт онгоц бөгөөд буулгүйгээр 4075-5555 км зам туулж чадна.

Энэ онгоц нь 50 сая орчим ам.долларын үнэд хүрэх гэнэ. Өөрөөр хэлбэл, “Boeing 737” болон “Airbus A320”-оос 50 гаруй хувиар хямд гэсэн үг. 

Одоогоор “Comac” компани C919 онгоцны 500 гаруй захиалга аваад байгаа аж. Захиалагчдын ихэнх нь Хятадын иргэний агаарын тээврийн компаниуд бөгөөд гол захиалагч нь “China Eastern Airlines”. Түүнчлэн тус онгоцны давуу тал нь манан, тоосонцор зэрэг цаг агаарын нөхцөлд аюулгүй хөөрч, газардах чадвартай. Мөн тусгай өндөр хурдны сүлжээний техник ашигласан тул зорчигчид агаарт аялж явахдаа интернет ашиглах боломжтой аж. Онгоц үйлдвэрлэгчид анхны арилжааны нислэгээ ирэх онд хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж