Редакцийн хараат бус байдал чухал гэдгийг онцоллоо | News.MN

Редакцийн хараат бус байдал чухал гэдгийг онцоллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Редакцийн хараат бус байдал чухал гэдгийг онцоллоо

Төв талбайд гоё жагсаал болж байна. Тэнд хурсан олон бүгдээрээ гоё хувцастай.

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, МонголHD телевиз хамтран Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг аравдугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Монголын сэтгүүл зүйд мэргэжлийн хэм хэмжээг баримталж, ёс зүйтэй байх нь сайн сэтгүүл зүйн баталгаа болох талаар, мөн хэвлэл мэдээллийнхний ажиллаж байгаа эрх зүйн орчин, цаашид эрх зүйн ямар зохицуулалт хэрэгтэй байгаа талаар ярилцан санал солилцлоо. Форумд оролцогчдын санаа бодлыг тусгасан дараах уриалгыг гаргалаа.

Ардчилсан нийгэм дэх сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага өсөн нэмэгдсээр байгаа билээ. Энэхүү хариуцлагынхаа хүрээнд иргэдээс сонгогдсон төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ, бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн ашиг сонирхлоо иргэд, олон нийтэд хохиролтойгоор хэтрүүлэн ашиглаж байгаа эсэхийг анхааралтай ажиглах, тандан хянах, олон нийтэд бодит байдлыг мэдээлэх хэвлэл мэдээллийн чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээр байна. 

Хэвлэл мэдээллийнхэн аливаа ашиг сонирхлоос хараат бус, чөлөөтэй байх тохиолдолд л энэхүү чиг үүргээ олон нийтийн өмнө хариуцлагатай хэрэгжүүлж чадна. 

Өнөөдөр эзэд, өмчлөгчдийн хувийн ашиг сонирхолд хөтлөгдөх явдал нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон нийтийн өмнө хүлээсэн үүргийг хязгаарлах, хэрэгжүүлэх боломжгүй болгох байдалд хүргэж байна. Тиймээс РЕДАКЦИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ хангах эрх зүйн орчинг бий болгох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. 

УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг бид дэмжсээр ирсэн, өнөөдөр ч бид дэмжиж байна. 

Харамсалтай нь энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаад тусгагдсанаас улс төр, эдийн засгийн асуудлыг шүүмжилсэн илэрхийлэлдээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр хэмжээний мөнгөн торгууль, захиргааны шийтгэл хүлээж болзошгүй болж байгаа нь тэднийг өөрөө өөртөө цензур тавихад хүргэж, олон нийтийн үнэнийг мэдэх эрхэд сөргөөр нөлөөлөх төдийгүй хэвлэлийн эрх чөлөөнд ч халтай гэж бид үзэж байна. 

Монгол Улсад нэгэнт хэвлэл мэдээллийн салбарынхан ЁС ЗҮЙН ЗАРЧМААРАА алдаагаа засаж залруулах боломжтой болсон энэ цаг үед ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН дээрх заалтыг эргэн авч үзэж, ардчилсан засаглалтай улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын хэмжээнд туршигдаж, үр дүнгээ өгсөн зөрчлийг шийдвэрлэх ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН арга, механизмаар солихыг ТӨРИЙН ЭРХЭМ ТҮШЭЭДЭД уриалж байна. 

Үүний зэрэгцээ ард иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг хангах, ардчиллыг бэхжүүлэх хариуцлагаа ухамсарлан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хараат бус байдлыг хүчирхэгжүүлэхэд туслахыг уриалж байна. НУУЦ ЭХ СУРВАЛЖ, РЕДАКЦИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ эрх зүйн зохицуулалтаар хамгаалж, хэвлэл мэдээллийн ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ төлөвшүүлэхэд үзүүлэх та бүхний ДЭМЖЛЭГИЙГ БИД ХҮСЧ БАЙНА. 

Түүнчлэн орчин үеийн технологийн дэвшил, нийгмийн мэдээллийн сүлжээний хөгжил сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагыг бууруулахгүй. Харин ч эсрэгээрээ нийгмийн сүлжээний мэдээллээс сэтгүүл зүйн бүтээл ялгарч байх ёстой. 

Хэвлэл мэдээллийнхэн бодит байдалд нийцсэн, тэнцвэртэй мэдээллийг мэргэжлийн сэтгүүлзүйн хэм хэмжээний дагуу боловсруулан хараат бусаар түгээж, үүгээрээ сэтгүүл зүй олон нийтийн үзэл бодол төлөвших үйл явцад чухал нөлөөтэйг хүлээн зөвшөөрч, ЁС ЗҮЙН ЗАРЧИМАА баримталж ажиллахыг нийт СЭТГҮҮЛЧИД, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДДАА уриалж байна. 

Улаанбаатар хот, 2017 оны аравдугаар сарын 03

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-06 66.181.184.34

Сэрэхгүй бол сайхан зүүд. "Онол"-ын хувьд байж боломоор ч, цалин авдаг л бол тийм боломж байхгүй. Эзэн чинь тийм боломж өгөхгүй шүү дээ:

Avatar

Зочин 2017-10-06 150.129.143.225

News bol jinhen haraat. Ta nar shine zasag ru dairahaa bolichoch. Uursdiin chin ner hun unaad bnaz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж