Дуудлага худалдаа цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Дуудлага худалдаа цуцлагджээ

“Харуй бүрий” киноны од, жүжигчин Кристен Стюарт найз залуу Роберт Паттинсоны Лос-Анжелес дахь гэрийн ойролцоо 2.2 сая ам.доллараар тансаг харш худалдан авчээ.

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр /2017.10.17/ зохион байгуулахаар зарласан. Гэвч энэ удаагийн дуудлага худалдаанд нэг ч иргэн, ААН-ээс хүсэлт ирүүлээгүй тул цуцлагджээ.

Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. Үүнээс болж нийслэлийн төсөв тасрах эрсдэлд үүсээд байна” гэлээ.

Өнөөдрийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарлагдсан байжээ.

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2003 оноос өнөөдрийг хүртэл нийт 38 удаа зохион байгуулсан байна.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж