МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа (ФОТО)

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа (ФОТО)

Соёл, спорт, аялал жуулчалын сайд Ц.Оюунгэрэл БНСУ-ын Аялал жуулчлалын дэд сайд Han Jangyoung-ын хүсэлтээр түүнийг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч, уулзлаа.

МУИС-ийн 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” баярын хурал Төрийн ордны Их танхимд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр /2017.10.06/ 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнасныг хурлын үеэр гардууллаа. 

Баярын хуралд МУИС-ийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн, багш нар болон МУИС-тай хамтран ажилладаг гадаад их, дээд сургуулиудын төлөөлөл болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцов.  

Мөн хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар илгээлт илгээсэн ба Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж, Сүхбаатарын одонг гардууллаа. 

Ийнхүү түүх 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС Сүхбаатарын одонт сургууль болрв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж