АН-ын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг завсарлага авлаа

Баабар твиттерт нэгджээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.10.06/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тус бүр хийх байсан ч завсарлага авснаар хуралдаан хойшиллоо.

Мөнгөний бодлогоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав. Завсарлага авах болсон үндэслэлээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг Засгийн газар буцаан татсан. Шинээр өргөн мэдүүлэхэд олон тоо өөрчлөгдөж орж ирнэ. Мөнгөний бодлогыг Төсвийн хуультайгаа нийцүүлэх шаардлагатай. Тиймээс 2018 оны төсвийн хууль УИХ-д өргөн мэдүүлсний дараа Мөнгөний бодлогоо хэлэлцэх саналтай байна” гэсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд саналыг хүлээн авч, завсарлага өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “2017 оны төсвийн тодотголыг шинээр бүрдэх Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтэй байна” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар хүлээн авлаа.

Ингэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал ирэх долоо хоног хүртэл хойшлогдлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж