Цэргүүдийг нийгмийн сүлжээнд пост оруулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Цэргүүдийг нийгмийн сүлжээнд пост оруулахыг хориглов

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон Орхон аймгийн орон нутгийн санхүүжилтээр эрүүл мэндийн төв байгуулж, ашиглалтад оруулжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас гэрээт цэргийн болон харуул хамгаалалтын алба хаагчдад нийгмийн сүлжээнд пост оруулахыг хориглох тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Тус хуулийн төсөлд нийгмийн сүлжээнд оруулсан гэрэл зураг, видео болон бусад материал дайсанд олз болж, ашиглагдах эрсдэлтэй тул цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа үедээ олон нийтийн цахим сүлжээнд ямарваа нэгэн пост оруулахыг хориглох тухай заасан байна. Түүгээр ч барахгүй цэргийн алба хаагч цахим орчинд орохдоо байршлаа автоматаар тодорхойлох нь баазын байршлыг дайсанд зааж өгснөөс ялгаагүй гэж үзжээ.

Хуулийн төсөлд  гэрээт алба хаагч гэж заасан нь тэдгээр алба хаагчид хилийн чанад руу томилогддогтой холбоотой гэнэ. Учир нь орос цэргүүдийн цахим сүлжээн дэх постууд Украин болон Сирид үүрэг гүйцэтгэж байсан ангийн байршлыг илчилсэн тохиолдол гарч байжээ.

Жишээлбэл, 2014 оны долдугаар сард BBC-гийн сэтгүүлч Мирослава Пеца Украин дахь босогчид руу пуужин тээвэрлэж яваа зургаа оруулсан  орос цэргийн постыг твиттерээр дамжуулсан юм. Тэр постоос болж Украин болон барууны хэвлэлүүд ОХУ-ыг босогчдод зэвсэг нийлүүлсэн гэж буруутгасан билээ. ОХУ тухайн үед зарим партизанууд босогчдод тусалж байхыг үгүйсгээгүй боловч Украины босогчдод зэвсэг нийлүүлээгүй гэж мэдэгдсэн.

ОХУ-ын аюулаас хамгаалах агентлагууд ажилтнуудад ажлын байрнаасаа цахим сүлжээнд пост оруулахыг хэдийн хориглоод байгаа юм.  Тасс мэдээллийн агентлагийн мэдээлснээр дээрх шинэ хуулийг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх гэнэ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж