Каталоны тусгаар тогтнол оросуудад нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Каталоны тусгаар тогтнол оросуудад нөлөөлнө

УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд өнөөдөр 14.30 цагаас хуралдаан зарлалаа. Хурлаар өнөөдрийн болж буй үйл явдлын талаар хэлэлцэх аж.

Испанийн зүүн хойд хэсэг дэх автономит муж Каталон тусгаар тогтнолоо зарлавал тэнд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гадаадын, тэр дундаа ОХУ-ын 20,000 гаруй иргэн өндөр татвар төлөх нөхцөл үүсчээ.

Өнгөрсөн Ням /2017.10.01/ гаригт болсон Каталоны тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтыг Испанийн Засгийн газар хууль бус гэж үзэж, санал өгөх байруудыг хүчээр хаасан ч автономит мужийн захирагч Карлес Пуждемонт Каталон тусгаар тогтнолоо зарлахад хэдхэн хоног үлдсэн гэж мэдэгдсэн юм.

Испанийн хамгийн баян чинээлэг Каталон мужид ОХУ-ын 10-20 мянган иргэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг тухай Оросын үл хөдлөх хөрөнгийн вэб сайтад бичсэн байна. Мөн Каталоны хөрөнгө оруулалтын 70 орчим хувь үл хөдлөх хөрөнгийн салбарт ногддог ажээ.

Тусгаар тогтнолын асуудал ид яригдаж байгаа ийм үед үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд ‘Каталон хэрэв Испаниас тусгаар тогтновол татварын систем болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өөрчлөлт орно’ гэж тайлбарлажээ.

Каталонд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, түр оршин суугч орос иргэдийн 70 орчим хувь нь хувь тэнцүүлсэн татвар төлдөг бөгөөд хэрэв энэ муж тусгаар улс болвол тэдгээр иргэдийн төлөх татвар нэмэгдэх юм.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж