“Дорнод марафон-2017″-д бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

“Дорнод марафон-2017″-д бэлтгэж байна

Гиннесийн номонд нэрээ бичүүлээд амжсан Өмнөд Солонгосын супер од PSY өчигдөр Холливудад зочлон, “X-Men” цуврал киноны “нохой зээх” Логаны дүрээрээ алдартай Австралийн жүжигчин Хью Жекмантай уулзжээ.

Жил бүрийн 5, 10 дугаар сард Бүх нийтийн гүйлт, Автомашингүй өдрийг зохион байгуулах тухай захиарамжийг  Дорнод аймгийн Засаг дарга гаргасан байдаг. Захирамжийн дагуу “Дорнод марафон-2017” бүх нийтийн намрын гүйлтийг энэ сарын 14-ны өдөр зохион байгуулахаартус аймгийнхан  бэлтгэж эхэлжээ.

Аймгийн төвийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтийн гүйлтийг энэ хавраас эхлэн зохион байгуулжээ. Анхны гүйлтийн үеэр гарсан дутагдлуудыг тооцон марафоны бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар зохион байгуулагчид ярьж байлаа. Энэ удаад насны ангилал, уралдах зайд өөрчлөлт оруулж, бүртгэлийг урьдчилан явуулж дугаар зүүлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цагдаагийн хамгаалалт, явцын шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэмэх зэрэг зохион байгуулалтын ажлуудыг хийж байгаа ажээ. Бүх нийтийн гүйлтэд оролцох иргэн, хамт олныг аймгийн Биеийн тамир, спортын газарт 10 дугаар сарын 10-ныг хүртэл бүртгэнэ. Бүх нийтийн гүйлтийг сумдад мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад 5 дугаар сард зохион байгуулсан “Дорнод марафон-2017″ хаврын гүйлтэд 9-70 хүртэлх насны 2500 гаруй хүн оролцсон байна.

Эх сурвалж: www.dornod.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж