БАТЕРЕЙ БУЮУ ЗАЙ…
Хэрэглээд орхисон цагны зайг хүүхэд залгивал ямар хор хөнөөл учруулахыг та мэдэх үү? Энэ өчүүхэн зүйл таны хүүхэд, эрүүл мэнд, эд хөрөнгө, аз жаргалыг үгүй хийх аюултай.
Та бидний болгоомжгүйгээр хаясан товчин зайг хүүхэд залгих тохиолдол 7 хоногт хоёр удаа гардаг байна. Үүний улмаас хүүхдүүд мэс заслын тасагт эмчлүүлж, зарим эд, эрхтнээ тайруулахад хүрдэг.
Товчин зайнаас эхлээд хуруу зай, машины аккумлятор хүртэл төрөл бүрээрээ орших, цөмийн хаягдлаас дутахгүй аюулыг бид огтхон ч анзаарахгүй нутагтаа булшилсаар байна. Энэ бүхнийг ердийн хогтой адил зүгээр л булж байгаа нь хөрсөнд нэвчиж, хөрсөөр дамжин ундны усны ундаргад орж, уух усаар дамжин хар тугалга та бидний биед орж байна. Харин түүний хор уршгийг энэ үед мэдэхгүй өнгөрч болох ч хойч үед бол аюулын харанга юм.
“News” агентлагийн “Сэдэв 360” нэвтрүүлэг энэ сэдвийг хөндөж байна