Америк “соёл”-ын галзуурал | News.MN

Америк “соёл”-ын галзуурал

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Америк “соёл”-ын галзуурал

Бээжин хотноо 89 насандаа таалал төгссөн Камбожийн эзэн хаан Нородом Сианукийн шарилыг өчигдөр эх оронд нь авчирсныг тус улсын үндэсний телевизээр мэдээлжээ.

АНУ-ын Лас Вегас хотын Мандала Бэй зочид буудлын эсрэг талд аравдугаар сарын 1-ний үдэш кантри хөгжмийн наадам болж байлаа. Кантри хөгжимд дуртай бүх насны 22 мянга орчим хүн цугласан хөгжмийн наадмын тасалбар бүгд зарагдсан байсан юм. Харамсалтай нь, дуу хуур, бүжиг наадам цуст аллагаар өндөрлөсөн. Зэвсэглэсэн, солиотой этгээд наадмын үзэгчид рүү гал нээсний улмаас 58 хүн газар дээрээ нас барж, 500 гаруй хүн шархадсан үйл явдал америкчууд төдийгүй дэлхий нийтийг цочроов.   

Олон хүнийг нэг дор буудаж хөнөөсөн, Америкийн түүхэнд хараар бичигдэх энэ цуст аллага АНУ-д Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлийг дахин сөхөхөд хүргэж байна. Галт зэвсгийн хэрэглээ хамгийн өндөрт тооцогддог АНУ-д буу шийдмийг иргэд нь талх шиг худалдаж авдаг төдийгүй зэвсэгтэй харилцах харилцааг тэд соёл гэж үздэг. Бүр 2009 онд АНУ-ын Хууль зүйн институтээс гаргасан мэдээгээр жирийн иргэдийн гар дээр 310 сая ширхэг буу бүртгэлтэй байжээ. Харин жирийн иргэдийн гар дээр 46 сая ширхэг буу бүртгэгдсэнээр энэ төрлийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг. Хамгийн сүүлд бараг арваад жилийн өмнө гаргасан судалгаагаар дэлхий дээр нийт 650 сая ширхэг галт зэвсэг байжээ. Швейцарьт төвтэй “Small Arms Survey”-гийн судалгаагаар буу, зэвсэг эзэмшдэг иргэдийн тоо 2007 оноос хойш нэмэгдсэн аж. Зэвсгийн үйлдвэрлэл хамгийн ашигтай бизнес хэвээр байгаа нь галт зэвсгийн учруулж буй хөнөөлийг улам ойртуулж байгаа нь мэдээж. Дээрх судалгаа мөн иргэдийн эзэмшилд байгаа галт зэвсгийн тоог нарийн гаргах аргагүйг баталсан. Учир нь, хууль бус зэвсгийн наймаа, бүс нутгуудын мөргөлдөөн улам гаарч байгаагаас бүртгэлгүй галт зэвсгийн тоо улам бүр нэмэгдсэн гэж үздэг ажээ.

ЗЭВСЭГЖСЭН АМЕРИК
 

Нэг хүнд ногдож буй галт зэвсгийн тоогоор АНУ дэлхийд тэргүүлдэг. Тэдний арван хүн тутмын дөрөв нь буу эзэмшдэг. Саяхны нэгэн судалгаанд америкчуудын 48 хувь нь гэртээ буу хадгалдаг гэж хариулсан байх жишээтэй.

Уг судалгааны дүнгээс харахад АНУ-ын буу эзэмшдэг иргэдийн дийлэнх нь буюу 66 хувь нь нэгээс олон буутай бөгөөд буугүй байхыг төсөөлөхөд ч бэрх гэж хариулсан байна. Энэ бол мэдээж гайхуулаад байх үзүүлэлт биш. Дээрх шалтгааны улмаас АНУ-д дэлхийн өөр аль ч оронд гардаггүй олон нийтийг хамарсан цуст аллага байнга гарах болсон. 

2007 онд Виржиниагийн технологийн коллежийн оюутан, солонгос гаралтай Сён-Хуй Чо гэгч сургуулийн кэмпт зэвсэглэн халдаж, 32 хүний амийг хөнөөсөн. 2012 онд Коннектикут мужийн Ньютаун хотын ‘Сэнди Хүүк’ хэмээх бага сургуульд нэгэн өсвөр насны хүү ээжийнхээ амийг хороож, дараа нь 26 хүнийг буудаж хөнөөсөн агаад тэдний 20 нь хүүхэд байсан билээ. 2016 оны зургадугаар сард Орландогийн ижил хүйстнүүдийн шөнийн клубт Омар Матин гэгч үзэн ядалтын сэдэлтэйгээр 49 хүнийг буудан хөнөөж, 58 хүнийг шархдуулсан.

Эдгээр аллагаас болж Галт зэвсгийн тухай хуулийг чангатгаж, өөрчлөлт оруулах шаардлага улам нэмэгдсэн боловч нөгөө талаар галт зэвсгийн эрэлт ч дагаад өсчээ. Харин АНУ Галт зэвсгийн тухай хуулиа чангатгах гэж яарахгүй байгаа юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст галт зэвсэг эзэмшүүлэхгүй байх хуулийн төсөлд гарын үсэг зурсан. 

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар хэд хэдэн арга хэмжээ авсан ч Конгрессээс дэмжлэг авч чадаагүй.

Энэ мэтчилэн АНУ-д гарсан зэвсэгт халдлагууд дэлхийн улс орнуудад галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах сануулга болсон гэж болно.

Австралид 1987-1996 оны хооронд буутай этгээд олон нийт рүү дайрсан дөрвөн халдлага гарсны дараа иргэд галт зэвсэг эзэмших эрхийг эсэргүүцсэн тул парламент нь Галт зэвсгийн тухай хуулиа чангатгасан билээ.

ДЭМБ-аас явуулсан судалгаагаар галт зэвсэгт өртөж амиа алдсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж байна. Өөр нэг судалгаагаар галт зэвсгийн улмаас АНУ-д жилд 1300 хүүхэд амиа алддагийг харуулжээ. Галт зэвсэг эзэмшигч америкчуудын дийлэнх нь биеэ хамгаалах зорилготой гэж тайлбарладаг боловч санамсаргүйгээс буу алдаж амиа алдсан тохиолдол олон бий гэнэ.

Мөн зувсэг хэрэглэн амиа хорлох явдал АНУ-д бусад өндөр хөгжилтэй орнуудаас найм дахин олон гардаг болжээ. Галт зэвсгээр үйлдсэн аллагын тоогоор дэлхийн улс орнуудаас Эл Сальвадор тэргүүлж байгааг судалгаа харуулдаг. Энэ улсад 100.000 хүн тутмын 90 нь бууны аман дор амиа алддаг гэсэн үг. 2010-2015 хооронд Гондурас улсад галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн гаралтаар эхэнд бичигдсэн бол Венесуэль, Эл Сальвадор өнгөрсөн таван жилд уг жагсаалтыг тэргүүлжээ. Энэ бүх аймшигтай үзүүлэлт, зэвсгийн хэрэглээ тэднийг өөрсдийг нь хөнөөсөөр байна.

Бэлтгэсэн Н.Энхтуяа

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-06 202.21.106.169

Бүх хүн галт зэвсэгтээй болвол харин ч монголчуудын омог нь дарагдаж алнаа шүү гээд дайраад байдаггүй, үг болон үйлдлээ хянадаг болох болов уу. Яагаад гэвэл цаад хүн нь бууутай байх магадлалтай бөгөөд зөрчилдөөн илүү ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэй гэдгийг ойлгож эхэлнэ.

Avatar

Зочин 2017-10-06 49.0.171.43

mongold suh bariad hormoi sultai ehneree ***h geed hooj baisniig bi bagadaa harj bilee aimshigtai baisan

Avatar

mongoloos l deer 2017-10-06 108.218.234.108

Harin ch b** zevseg chuluutei zardag gehed haaya 1 iim hereg garch bna, irged ni soyoltoi, b** zevsegtei haritsaj sursan bna, setgetsiin uvchtei humuus ni l haaya iim hereg hiideg. Harin Mongold b** zevseg chuluutei zardag bsan bol, barag udur bur l iim hereg garaad, Mongol sunuj duusah bh. Yagaad geheer bid nar chini udur tutmiin amidraldaa mash setgel dunduur, niigmiin buhimdal ihtei, amidraliin naad zahiin heregtseegee buren hangaj chadahgui, bayan hoosonii yalgaa udur ireh tusam tomorsoor bga chini niigmiig stressduulj bna. Stressee tailah geed bugd hoorondoo buudaltsaad unah bz.

Avatar

tenegtee amerikiig shvtsen malaa 2017-10-06

bitgii s*** tenegee haan ter gemt hereg baga garaad bna amerikd odor bvr 10 garau hvn buuduulj vhdegee. amerik ulsad shorond 5 say hvn horigdoj baidag delhiin hamgiin shoronjson oron doo. bas shoron dandaa hubiih baidag tul horigdol abah suulgah ih durtai mongo oloh gollon sh dee..

Avatar

Зочин 2017-10-06 202.9.43.34

Америк бол эх орноосоо дүрвэсэн [Хориотой Үг] дээрэмчин, а******н, луйварчдын байгуулсан орон. Одоогийн америкчуудын өвөг дээдэс нь гангстер, мафийнхан. Тэд ихэнхдээ янхнуудаас төрсөн хүүхдүүд. Үе үе мах цусанд нь байгаа зэрлэг авир нь ил гарч бие биенээ хяддаг. Энэ юу ч биш. Өөрсдөө өдөр бүр дэлхий даяар хэдэн арав, зуу, мянган хүний амийг хөнөөж цусан далай урсгаж түүнээсээ таашаал авч байдаг гаж үндэстэн. Энэ дэлхийн хөрснөөс бүрмөсөн арчиж хаясан цагт хүн төрөлхтөн амар амгалан амьдрах болно.

Avatar

Зочин 2017-10-06 202.70.40.18

Mongold bugdeeree galt zevseg hereglej boldog bol manai undesten muhuh baih

Avatar

Зочин 2017-10-06 202.70.40.18

Zuvshuursnii daraakh Baasan garig bolohod tal huv ni ustakh baih.

Avatar

Зочин 2017-10-06 202.179.26.55

Америкт [Хориотой Үг] монголд пруис 2 л алланын [Хориотой Үг] болчоод байнашоо хунийг хэлэх яахав пруисыг хязгаарлах талаар юм бодьеоо

Avatar

Зочин 2017-10-06 202.179.26.55

Алллага зэввсэг хориотой ууг уу

Avatar

зочин 2017-10-06 183.81.171.99

асуудал хүндээ байнааа!!!! , машин галт зэвсэгтээ биш !!

Avatar

ыыб 2017-10-06 202.131.239.242

Энэ бол ашиг сонирхол төрийн эрх мэдлээс нь дээгүүр байгаагын нэг илрэл. Зэвсгийн компаниудын лоббинд төр нь автаж [Хориотой Үг] зарахыг зөвшөөрсөн асуудал.

Avatar

Зочин 2017-10-06 66.181.186.170

Amerik bol galzuu hulganiin oron. Hen turuulj hudulsun ny hojidog duremtei. Ene udaagiin allaga bol barag jiriin uzegdel. Enuunees ch olon huniig uursduu alj l baigaa sh dee. Delhi dayar. Udahgui burmusun sununu.

Avatar

Өвгөн 2017-10-06 59.153.112.187

Үнэндээ амеркийн дэг журамд галт [Хориотой Үг] хэрэг болсон гэхэд үнэнд ойр тусна.Энэ нь хууль дүрмийг хэрэгжүүлхэдч тус болсон биз. Өөрөөр хэлвэл залуу та надад уур чинь хүрэвч над [Хориотой Үг] байж болох тул бас тэгээд энэ өвгөн ямар хэмжээнд ашгилж чадхыг мэдэхгүй тул эмээнэ. Эргээд энэ нь төрийн хууль хэрэгжихэдч түлхэц болно. Тэгээдч тэд нар өвөг дээдсээсээ эхлээд [Хориотой Үг] зэвсийг эзэмшиж сурсан харинч эсрэгээрээ эзэмших соёлтой ард түмэн. Харина бид байсан яах бол бодоцгооё.

Avatar

АРДЧИЛАЛ ГЭЖ ЭНЭ 2017-10-06 202.179.25.118

МАНАЙХ ЧИНЬ АМЕРИКЫН АРДЧИЛЛЫГ МӨРӨӨДӨӨД БАЙГАА БИЛҮҮ. БҮХ ХҮН ЗЭВСЭГТЭЙ БУУТАЙ ТЭРҮҮГЭЭРЭЭ ХЭНИЙГ Ч ХАМААГҮЙ ДУРТАЙ ҮЕДЭЭ ШҮРШЭЭД ЗОГСОЖ БАЙХ НЭЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2017-10-06 202.131.225.148

Бүр 2009 онд АНУ-ын Хууль зүйн институтээс гаргасан мэдээгээр жирийн иргэдийн гар дээр 310 сая ширхэг [Хориотой Үг] бүртгэлтэй байжээ. Харин жирийн иргэдийн гар дээр 46 сая ширхэг [Хориотой Үг] бүртгэгдсэнээр энэ төрлийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг.

Avatar

Зочин 2017-10-06 150.129.142.118

хүний эрх гэж хоосон тунхаглаж өөрсдийгөө дэлхий даяар рекламддаг хуурамч ардчилсан орон. цагаа тулвал муу хэлэгддэг хятадууд иргэдийнхээ амьд явах эрхийг илүү дээдэлдэг. 2 жишээ хэлье: 90-ээд оны сүүлээр бээжингийн таксины жолоочийг дээрэмдэж амийг хөнөөсний дараа, бараг маргааш нөгөөдөр нь байх, бүх таксины жолоочийн суудлыг хамгаалсан тусгаарлагч хийсэн байдаг. мөн бээжингийн олимпын өмнө нэг галзуу эр [Хориотой Үг]ар зэвсэглэн гудамжинд явж байсан хүмүүс рүү дайрч аллага хийсний дараа бээжингийн дэлгүүрүүдэд [Хориотой Үг] чөлөөтэй зарахаа больчихсон. би өөрөө бээжингийн икеа-д гал тогоооны [Хориотой Үг] үзэх гэхэд зарахгүй байгаа гэж хэлж байсан. хэн нь цаг дээрээ иргэдийнхээ амьд явах эрхийг дээдэлж байнав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж