“Оросууд импортын пармезан бяслаггүйгээр амьдарч чадна, бид өөрсдөө пармезаныг тун удахгүй хийж эхэлнэ” хэмээн Хөдөө, аж ахуйн сайд Александр Ткачев хэллээ. Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний “Алтан намар” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлэх үеэрээ сайд ийнхүү хэлжээ.
“Бяслагны үйлдвэрлэл Орост тун хурдацтай хөгжиж байна. Миний мэдэхээр орчин үеийн шаардлагад нийцсэн гурваас дөрвөн үйлдвэр баригдаж байна. Тэгэхээр бид тун удахгүй зөөлөн, шахмал бяслагаас гадна хатуу пармезан хийж чадна” хэмээн сайд онцоллоо.
Пармезан бол илүү өндөр, нарийн технологи шаарддаг бяслагны төрөл юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан Европын холбооны улсууд, АНУ, Канад, Австралиас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн мөн түүхий эд импортлохыг хориглосон юм. Ингэснээр оросууд дээрх нэр дурдагдсан улсуудаас мах, хиам, далайн бүтээгдэхүүн, ногоо, жимс, сүү, сүүн бүтээгдэхүүн импортлохгүй байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ