Оросын McDonald's түүхий эдээ гаднаас авахгүй | News.MN

Оросын McDonald’s түүхий эдээ гаднаас авахгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Оросын McDonald’s түүхий эдээ гаднаас авахгүй

Экологчид Алтай-Соёны бүс нутагт суурьшсан алтайн аргалийг тоолохоор болжээ

АНУ-ын түргэн хоолны сүлжээ болох McDonald’s-ийн ОХУ дахь салбарууд ирэх 2018 оноос гол түүхий эд болох гахайн утсан мах, төмс зэргийг Оросын нийлүүлэгчдээс авнэ гэж Орос дахь McDonald’s-ийн тэргүүн Алексей Семенов мэдээллээ. Энэ мэдэгдлээ тэрбээр Москва хотноо болсон “Алтан намар-2017” үзэсгэлэнгийн үеэр хийжээ.

“Ирэх 2018 оны эхний улиралд багтаан гадаадаас гахайн утсан мах авахаа зогсооно. Харин төмсний хувьд ирэх ондоо багтаан дотоодоос бүрэн хангах боломжтой” гэжээ.

“Марруссия” компани McDonald’s-д гахайн утсан мах нийлүүлэх гэрээ хийсэн байна.

McDonald’s 1940 онд байгуулагдсан. Тус компани 1948 онд “түргэн хоол” гэсэн концепцийг боловсруулан ажиллаж эхэлсэн. ОХУ-д McDonald’s 1990 онд анхны салбараа нээсэн. 2017 оны эхний хагасын байдлаар Орос дахь салбаруудын цэвэр ашиг 18 хувиар өсч, 2.609 тэрбум ам.доллар хүрчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-05 66.181.177.40

Гадны хорионд байгаа. Гэтэл McDonald-ийнх нь бизнесийг дотоодоосоо дэмжиж байдаг манай оросууд мөн ч хүнлэг хүмүүс дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж