Өнгөрсөн есдүгээр сард Якутаас олдсон цагаан бамбаруушийг Москвад цэргийн онгоцоор тээвэрлэн авчирлаа хэмээн РИА Новости агентлаг мэдээллээ.
Саха улсын /хуучнаар Якут/ Среднеколымск дүүргээс ганцаараа тэнүүчилж явсан цагаан бамбаруушийг олсон юм. Тэр хүн оршин суудаг суурин газрын хогийн цэгээс хоол хүнс олж идэн, тэр хавийн нохойнуудтай тоглож байжээ.
Амьтан судлаачид бамбаруушийн өндөр, алхааны урт зэргийг тооцон нэг ой хүрээгүй хэмээн тодорхойлсон билээ. Амьдрах унаган орчноосоо тасарсан бамбаруушийг буцааж төрөлх орчинд тавих юм бол амьдарч чадахгүй гэж амьтан судлаачид үзсэн учраас бамбаруушийг “үрчилж” авах амьтны хүрээлэнг сураглаж эхэлжээ.
Бамбарууш уржигдраас /2017.10.04/ Москвагийн амьтны хүрээлэнгийн нэг гишүүн болсон байна. Гэхдээ эхний нэг сар түүнийг малын эмч нарын хяналтан дор тусад нь байлгаж байгаад ямар нэг асуудалгүй бол зоопаркийн бүрэн эрхт гишүүн болгох юм.
ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын бэлгэ тэмдэг нь цагаан баавгай. Тиймээс бамбаруушийг нийслэлд авчрах, асран халамжлах ажлыг “Нэгдсэн Орос” намынхан гүйцэтгэжээ.
Бамбаруушийг Москвагийн Волоколамскийн амьтны хүрээлэнд авчирсан нь тэнд түүнд генетикийн хувьд хань болох ижил нь байгаа учраас юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ