Ньюс хөтөч: Газрын дуудлага худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Газрын дуудлага худалдаа болно

Ньюс хөтөч: Газрын дуудлага худалдаа болно

ӨГЛӨӨНИЙ МЭНД, ӨНӨӨДӨР 2017 ОНЫ Аравдугаар сарын 06

Тархины саажилттай хүүхдүүдийг дэмжих Олон улсын өдөр

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1949.10.06  БНМАУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

2009.10.06  Монгол Улсын Засгийн газар Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болов.

ӨНӨӨДРИЙН ЦАГ АГААР

Улаанбаатарт үүлшинэ. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсч, 9-11 градус дулаан байна.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Сугар гараг. Билгийн тооллын 16, Дэлгэрүүлэгч одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 

  • 09.00 Монголд анх удаа зохион байгуулж буй Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Улаанбаатар Палас”-т эхэлнэ.
  • 09.00 “Усны салбарын залуу эрдэмтдийн судалгааны арга, туршлагыг нэвтрүүлэх нь” онол практикийн бага хурал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.
  • 10.00 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ.

  • 10.00  Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа “Хангарди” ордны хурлын зааланд болно.
  • 10.00 МУИС-ийн 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” баярын хурал Төрийн ордны Их танхимд болно.
  • 11:00 “Монголын нууц товчоо” түгээмэр эх номын Япон хэл дээрх хувийн нээлт Монголын үндэсний номын санд болно.
  • 11:00 Ногоон намаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр зарлав.
  • 12:00 “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс ‘Хоёр дахь 60 тэрбумын эзэн хэн бэ? сэдвээр мэдээлэл хийнэ.
  • 14:00 Нэрт зураач Надя Рушевагийн уран бүтээлийн “Найдан” үзэсгэлэн Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхим нээгдэнэ.
  • 14:30 Эмч нарын холбооноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буй талаараа “Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.
  • 19:00 Улсын драмын эрдмийн театрт үндэсний түүхэн жүжгийн өдрүүдийн нээлт болж, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” эмгэнэлт жүжгээр эхэлнэ.
  • 22:30 “Нисванис” хамтлаг “Hard Rock Cafe Ulaanbaatar”-ын тайзнаа. “Friday Night with Nisvanis” тоглолт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж