Бүлэг хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Бүлэг хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК баруун Цанхид гэрээт олборлогчоор хамтран ажиллахаар урьсан “Пибоди Энержи”-тэй хэлэлцээ хийж эхлээгүй байна.

НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017 оны 10-р сарын 5-ны өдөр нийтийн тээвэр болон гудамж талбайгаар явж халаасны хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 5-аас 8 этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.

Эдгээр этгээдүүд нь 2017 оны 07-р сарын 01-ний өдөр шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулиар бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг нь нотлогдсон тохиолдолд 5-аас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна. Мөн шинэчлэн батлагдсан зөрчлийн тухай хуулиар гэмт этгээдийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ нь 300.000 төгрөгт хүрэхгүй бол албадан сургалтанд хамруулан 7-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах юм байна.

Цагдаагийн байгууллагаас ард иргэддээ нийтийн тээвэр, гудамж талбай, зах худалдааны төв болон олон нийтийн газраар явахдаа эд зүйлдээ сонор сэрэмжтэй авч явж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж