Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болон иргэдийн бүхий л мэдээлэл болон баримт солилцох ажиллагааг нэг цэгт зангидах “Нийслэлийн цахим архив” төслийн нээлт маргааш 10.00 цагт “Хангарьд” ордонд болох гэж байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулаад багагүй хугацаа өнгөрлөө.

Зөрчлийн тухай хууль батлагдаж, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалт зогссон гэж зарим иргэн ойлгож байсан. Тэгвэл автомашины дугаарын хязгаарлалтын хэвийн мөрдөгдөж буйг Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, машинуудыг дугаараар нь хязгаарлах хотын даргын захирамжийн мөрдөгдөх хугацаа дуусч, хүчингүй болоогүй ба харин замын хязгаарлалтын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэх зохицуулалт хийх ажээ.

Тухайлбал, аравдугаар сарын 15 буюу ирэх долоо хоногийн лхагва гаригаас эхлэн өвлийн бүсчлэлд шилжиж, хязгаарласан замын бүсийг хумих аж. Ингэснээр 08.00-20.00 цагийн хооронд хязгаарлалт тогтоосон автозамуудад хязгаарласан дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож болохгүй юм.

ӨВЛИЙН УЛИРАЛД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫН ХАМРАХ ХҮРЭЭ

 

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж