ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Боловсролд ээлтэй засаг дарга” боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Боловсролд ээлтэй засаг дарга” боллоо

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамцтай чин сэтгэлийн халуун яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна.

Багш нарын баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Ёслолын үеэр Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш нарт нийслэлийн удирдлагууд баяр хүргэж, салбартаа ажил үйлсээрээ манлайлсан сургууль, цэцэрлэг болон багш нарыг шагнаж урамшуулсан юм. Энэ жил боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийж, үр бүтээлтэй ажилласан дүүргээр Хан-Уул дүүрэг шалгарсан.

Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 85 хувь нь цэцэрлэгт хамрагдах болжээ. Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүргийн хэмжээнд 2 цэцэрлэг ашиглалт орсон. 2018 он гарахаас өмнө шинээр 1 сургууль үүдээ нээж сурагчдаа хүлээж авах юм байна. Үүнээс гадна хувийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дэргэдээ цэцэрлэгтэй болох уриалгыг дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан гаргаж одоогийн байдлаар 200 орчим хүүхэд албан байгууллагын дэргэд байгуулагдсан цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа юм байна.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж