Японы дээгүүр цөмийн үүл хуралдуулна гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Японы дээгүүр цөмийн үүл хуралдуулна гэв

УИХ дахь МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордныг бүслэн жагсч байгаа бол МАН-ын гишүүд мөн чуулганы хуралдааны танхимд уриа лоозон барин зогслоо.

Япон Пхеньяныг цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтаа зогсоохыг шаардаж, хойд хөршийнхөө зэвсэглэлээр хөөцөлдөж буйг “амиа хорлосонтой адил” хэмээн зүйрлэсний хариуд Хойд Солонгосын зүгээс “Японы дээгүүр цөмийн үүл хуралдуулна” гэж сүрдүүлсэн байна.

Хойд Солонгосын төв мэдээллийн хэрэгслээр дамжуулсан мэдэгдэлд “Японы иймэрхүү мэдэгдлүүд Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдлыг хурцатгахаас гадна тус улсын тэнгэрт цөмийн үүл хуралдуулах аюулын дохио ч байж мэднэ” гэжээ.

“Товчлуур дарж, цөмийн пуужин харвах нь цөмийн дайн өдөөх эсэхийг хэн ч мэдэхгүй. Хэрэв тийм зүйл болвол Японы арал хормын дотор утаа, үнс болно” хэмээн дурдсан байна.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр гишүүн орнуудаас цөмийн хөтөлбөрт саад болохын тулд Хойд Солонгост хүнс, хандив тусламж, ажил болон технологийн дэмжлэг үзүүлэхгүй байхыг уриалсан.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж