Ирэх сарын 19-нд бүх нийтээр амарна

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Ирэх сарын 19-нд бүх нийтээр амарна

Тэрбээр монголын нэрт хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлийг төгөлдөр хууртай эгшиглүүлэн үзэгчдийн сонорыг мялаахаар бэлтгэлээ хангаад байгаа юм.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, ‘Монгол бахархлын өдөр’ тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний ням гаригт тохионо. Шинжлэх ухаан академиас  Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон билээ.  2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу ‘Монгол бахархлын өдөр’-үүд нь:

  • 2012 он: арваннэгдүгээр сарын 14
  • 2013 он: арваннэгдүгээр сарын 4
  • 2014 он: арваннэгдүгээр сарын 23
  • 2015 он: арваннэгдүгээр сарын 12
  • 2016 он: арваннэгдүгээр сарын 31
  • 2017 он: арваннэгдүгээр сарын 19
  • 2018 он: арваннэгдүгээр сарын 8
  • 2019 он: арваннэгдүгээр сарын 27
  • 2020 он: арваннэгдүгээр сарын 16
  • 2021 он: арваннэгдүгээр сарын 5
  • 2022 он: арваннэгдүгээр сарын 24 таарч буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд  үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг ‘Монгол бахархлын өдөр’ болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр зургаа дахь жилтэйгээ золгож байна.

‘Монгол бахархлын өдөр’-ийг Бүх нийтээр тэмдэглэх баяр хэмээн зарлаж, хуульд тусгаснаар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Мөн энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Түүнчлэн Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхчүүд барилддаг юм. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж