Голомт банк Туркийн EXIM банктай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Голомт банк Туркийн EXIM банктай хамтран ажиллана

АНУ-ын Холбооны тусгай ажилтнууд Флорида дахь гэрээс нь баривчилсан талаар livescience.com сайтад мэдээлснийг орчуулан хүргэж байна.

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк нь Турк улсаас бүтээгдэхүүн үйлчилгээ импортлогч аж ахуй нэгж, харилцагчдадаа богино болон урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт олгох зорилгоор тус улсын цорын ганц Экспортын Санхүүжилтийн Агентлаг /ECA/ болох Турк EXIM банктай 2017 оны 9-р сарын 28-ны өдөр хамтран ажиллах санхүүжилтийн гэрээг байгууллаа.

Голомт банк нь энэхүү санхүүжилтийг олгосноор хоёр орны бизнес эрхлэгчдийн гүүр нь болоод зогсохгүй Турк улсаас бараа бүтээгдэхүүн импортолдог Монголын бизнес эрхлэгчид болон Турк улсын экспортлогчдод санхүүгийн шинэ эх үүсвэрийг нээж буйгаараа онцлог юм.

Дэлхийд цөөнд тооцогддог баталгаа, даатгал, шууд зээлийн үйлчилгээг үзүүлэгч Экспортын Санхүүжилтийн Агентлагийн /ECA/ нэг болох Туркийн EXIM банк нь Голомт банкны харилцагчдад 24 сар хүртэлх богино хугацааны зээлийг 100% олгоно. Харин 24 сараас дээшхи урт хугацааны зээлийн хувьд Турк улсаас экспортолж буй бараа бүтээгдэхүүний гэрээний дүнгийн 85 хүртэлх хувийг санхүүжүүлэх боломжтой бөгөөд үлдэгдэл 15%-ийг худалдан авагч өөрөө хариуцах юм.

Хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч харилцагчдын хувьд зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 2 жил байх бол тоног төхөөрөмж, барилгын төсөлтэй холбоотой худалдан авалт хийж буй тохиолдолд 10 хүртэлх жилийн хугацаатайгаар санхүүжилт авах боломжтой.

Энэхүү санхүүжилтийн гэрээг байгуулснаар Монголын бизнес эрхлэгчид санхүүгийн таатай нөхцөлөөр зээл авах боломж бүрдээд зогсохгүй, хоёр улсын гадаад худалдаа өсөх нэмэгдэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж