ХЗХ-дын удирдлагууд сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

ХЗХ-дын удирдлагууд сургалтад хамрагдана

Ванкуверын өвлийн олимпийн үеэр дэлхийн хэдэн зуун мянган спорт сонирхогчдын анхааралыг татаж байсан спортын нэг бол кёрлинг юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос Азийн хөгжлийн банкны “Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих” төслийн дэмжлэгтэйгээр явуулж буй Хадгаламж, зээлийн хоршоодын гүйцэтгэх удирдлагуудын мэдлэгийг дээшлүүлэх цуврал сургалт үргэлжилж байна. Орон даяар, бүсчилсэн зохион байгуулалтаар энэ оны 05 дугаар сараас эхлэн хийж буй сургалтууд амжилттай болж, хамрагдсан гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар ихээхэн сэтгэл хангалуун байна.

Ээлжит сургалт энэ сарын 09-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар бэлтгэгдэж байгаа бөгөөд үүнд “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шинээр байгуулагдсан 118 ХЗХ, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 75 ХЗХ болон Төв аймагт үйл ажиллагаа эрхэлдэг 4 ХЗХ хамрагдах юм.

Сургалтаар санхүүгийн хоршооны хөгжлийн хандлага, Канад болон хамтын санхүүжилтийн тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудын туршлага, ололт сорилтоос ХЗХ-дын удирдлагуудад зааж таниулахын зэрэгцээ салбарын эрх зүй, зохицуулалтын орчин, цаашид боловсронгуй болгох санал, шийдэл болон тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлээ зөвлөн хэлэлцэнэ.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж