Чечений ерөнхийлөгч Рамазан Кадыровын нэрэмжит эрэгтэйчүүдийн багийн цомын тэмцээн нөгөөдөр Грозный хотод болно. Узбекистан, Киргизстан, Казахстан, Турк, Беларусь, Европ болон ОХУ-ын шигшээ, Чечений “Ахмат” клуб гэсэн найман баг өрсөлдөх энэхүү сонирхолтой тэмцээнд зохион байгуулагч орны клубээс хоёр дэлхийн аварга, хоёр ДАШТ-ий медальтай тамирчин багтжээ. Тодруулбал, 61 кг-д 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереев, 74 кг-д 2014 оны дэлхийн аварга Хетик Цаболов, 65 кг-д 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, 70 кг-д 2009 оны дэлхийн дэд аварга Расуль Жукаев нар барилдана. Түүнчлэн 86 кг-д энэ жилийн Европын аварга Даурен Куруглиев, 57 кг-д Зелимхан Абакараов, 97 кг-д Тамерлан Расуев, 125 кг-д Адлан Ибрагимов нар багтав.
Эх сурвалж: МЧБХ