ДБНХ шинэ жингийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

ДБНХ шинэ жингийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой байсан ч үүсээд буй нөхцөл байдлаас улбаалан одоо хэр нь эхлээгүй байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын жин тус бүрийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа. Залуучууд, 23 хүртэлх насны ангиллын эрэгтэй бөхчүүд насанд хүрэгчидтэйгээ адил 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн ангилал мөн адил 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жинд өрсөлдөнө. Харин өсвөр үеийн тамирчид ирэх жилээс хөвгүүдийн 41-45, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 90, 110, охид 36-40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жин олимп хөтөлбөрт багтсаныг бөх сонирхогчид мэдэж байгаа биз ээ.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж