Аварга могой хүн рүү дайрчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Аварга могой хүн рүү дайрчээ

Торт хийх савныхаа ёроолыг маслоор тослоод, 20 -25см-ийн радиустай бөөрөнхий сууринд түлэгддэггүй, тос нэвчдэггүй цаас дэвсээд зах хэсгээр нь гурил цацаж өгнө.

Индонезийн нэгэн тосгонд хүн рүү дайрсан аварга могойг хүмүүс барьж, хүнсэндээ хэрэглэжээ. Суматра арлын Батанг Гансал дүүрэг дэх дал модны талбайн ойролцоо аварга могой хүн рүү дайрсан аж. Набабан гэгч эр аварга могойд хатгуулсан боловч амьд гарч, могойг барихаар тосгоны  хэдэн залуусаас тусламж эржээ. 7.8 метр урт аварга могойг барьсан залуус могойг алж, тосгонд аваачин бусдадаа харуулахаар олны өмнө өлгөсөн гэнэ.

Аварга могой тосгоны зам дээр хөндөлсөж, иргэдэд олон хоног түвэг учруулсан байна. Могой Набабаны зүүн гаран дээр хатгаснаас болж тэрбээр золтой л амиа алдаагүй бөгөөд ойролцоох хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Түүнийг могой маш хүчтэй хатгасан учраас эмч нар гарыг нь тайрч ч магадгүй гэжээ.

Тосгоныхон аварга могойг барьснаа тэмдэглэж, могойн махаар зоог барьсан аж. Тосгоныхон могойн махыг туйлын амттайд тооцдог. Суматра аралд аварга могойтой таарах нь ердийн тохиолдол бөгөөд оршин суугчид жилд дор хаяж арван удаа ийм аварга могойтой таардаг гэнэ. Нутгийн оршин суугчдын ярьснаар аварга могой цаг агаар хуурай, халуун үед шингэн зүйл хайж гарч ирдэг бол бороотой үед усанд орохоор бас гарч ирдэг ажээ.

Харин аварга могой дал модны талбайн хажууд хүн рүү дайрсан нь тэнд хулгана их байдагтай холбоотой гэнэ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж