БНСУ гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллуулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

БНСУ гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллуулахыг хориглов

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тэд МАН-ын гишүүдийн тавьсан санал, эсэргүүцлийг хэлэлцэж буй юм.

Өмнөд Солонгост суралцаж буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллах асуудлыг бүрмөсөн хориглох шийдвэрийг тус улсын засгийн газар гаргажээ. 

БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнөөдөр /2017.10.05/ дээрх шийдвэрийг албан ёсоор танилцуулсан бөгөөд аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн тогтворгүй байдлыг залруулах зорилготой гэж тайлбарлажээ. БНСУ-ын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутан үүнд хамаатай гэнэ.

Энэ хүрээнд үйлдвэрлэл явуулдаг бүх аж ахуйн нэгж, компаниуд үйлдвэрлэлийн шатанд гадаадын оюутан авч ажиллуулахгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгөх ёстой аж.

Өмнөд Солонгост 2017 оны наймдугаар сарын 31-ний байдлаар гадаадын 136,234 оюутан суралцдаг гэсэн тоо баримт байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 15.9 хувиар өссөн дүн ажээ.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж