У.Хүрэлсүх: ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ | News.MN

У.Хүрэлсүх: ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Хятадын эрх баригчдын захиалгаар нийслэл Бээжин хотын гадна дэлхийн хамгийн томд тооцогдох нисэх онгоцны буудал барих төслийн мастер төлөвлөгөөг өчигдөр Голландын “NACO” фирмээс танилцуулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэлээ. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх үеийнхээс илүү сайжирсан, эдийн засаг өсөлттэй, инфляц нэгэн оронтой тоонд байна. Ийм үр дүн гарахад ОУВС-гийн хөтөлбөр хувь нэмрээ оруулсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.

Мөн тэрээр, манай танхим өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны ололт, амжилт бүрийг үргэлжлүүлнэ, үүний нэг нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөр юм гээд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан захидлыг ноён Нейл Сакерт гардуулж, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед дамжуулж өгөхийг хүслээ.

Суурин төлөөлөгч Нейл Сакер, Ерөнхий сайдаар томилогдсонд нь У.Хүрэлсүхэд баяр хүргээд, ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулаад зогсохгүй, бодитой өсөлт бий болгох боломжтой гэлээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны гадаад уулзалт юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-05 202.131.243.162

Жанхуу, урвагч дүлзэн ухна 2-ын төлөө амиа өгөхөөс буцахгүй оркуудын бүхэл бүтэн арми бий болжээ. Жанхуу, урвагч дүлзэн ухна 2 их юм хийнэ гэж горьдоод байгаа бололтой. Тархины багтаамж нь хүрэхгүй, хулгай луйвар хүчин хийхээс өөр бодол толгойд нь орж чадахгүй 2 пиздец маш богино хугацаанд Монгол улсыг Венесуэль шиг дампууруулах болно. Тэгээд жанхуу ухна 2 ард түмний саналаар огцроход энд дэмжээд байсан оркууд “би энэ мууг огцруул гэж анх хэлж байсан гээд яриад зогсож байхаас сийхгүй. Жанхуу ухна 2-н найруулсан жүжгийн зохиол нь буруу, логикгүй байсныг жирийн иргэн ойлгочихоод байхад өмдөндөө [Хориотой Үг] дусаачихаад л миний гаагаа угийн ийм шар өнгөтэй гээд чичрээд байгаа нөхдүүд инээдтэй харагдаж байна. Эрдэнэбатыг огцруулж болно, гэхдээ дараагийн хүн нь урвагч дүлзэн ухна л биш шүү гэж олон хэлсэн. Энэ засгийн газар огцорлоо гэхэд дараагийн засгийн газар удахгүй бас огцрох болно. Урвагч дүлзэн ухна нэг их сайндаа ч ажлаа өгсөн юм биш, ерөнхий сайд болоод өөрийн эзэн болох жанхугийн заавраар улс эх орныг самрах гээд амь нь тэмцэж байсан болохоор ажлаа өгсөн дүр үзүүлж байгаа юм шүү дээ….

Avatar

Зочин 2017-10-05 202.131.227.50

Urvagch topor onii umnu ogtsroh bno!!!

Avatar

Зочин 2017-10-05 66.181.160.105

Бэлчээрийн татварыг авах, өгөх цаг нь болжээ.

Avatar

Зочин 2017-10-05 66.181.160.105

Төсвийн орлогийн төлөвлөлтийг бодитой болгон, [Хориотой Үг] аж ахуй татварыг шийдвэрлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж