Шумбагчийн туршилт амжилттай боллоо | News.MN

Шумбагчийн туршилт амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Шумбагчийн туршилт амжилттай боллоо

Онгоцны цонхоор өнөөх л урьдын танил уйтай дүнсгэр Шведийн вант улс аажмаар тодорлоо.

50 гаруй хоногийн эцэст буюу аравдугаар сарын 3-нд Хятад “Далайн гүний баатар” нэртэй жолоочтой шумбагч аппаратаа Өмнөд далайд туршсан нь амжилттай боллоо. Үүнтэй зэрэгцэн “Хайгч 1” үндсэн усан онгоц Саньяа гарам руу амжилттай буцсан байна. Энэ удаагийн туршилтаар 4500 метрийн гүнд жолоочтой шумбагч аппаратын ажиллагаа болон үзүүлэлтийг бүхий л талаас нь нарийвчлан шинжилж, баталгаажуулсан аж. Ийн туршилт амжилттай болсон нь судалгааны ажлын ололтыг илэрхийлж буй юм.

Үүнээс өмнө өнгөрсөн тавдугаар сард хятадын “Зяолун” гэдэг шумбагч аппарат Марианы хонхорт 4811 метр гүнд шумбасан байна. Шумбагч аппаратаар дамжуулан судалгааны багийнхан усан доторх хад, хөрс шороо, усны дээжийг авч, тэдгээрийн геологийн идэвхжил болон ургамлын аймаг, бичил биетүүдийг судлахыг зорьжээ. “Зяолун” аппарат нийт таван удаа шумбахдаа хамгийн дээд тал нь 6700 метрийн гүнд хүрсэн байна. Уг аппаратыг бүтээснээрээ Хятад улс 3500 метрээс доош гүнд шумбах технологитой ОХУ, АНУ, Франц, Японы дараа дэлхийн тавд эрэмбэлэгдэх болсон юм.

Эх сурвалж: CCTV

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-05

nisehtei agil medremj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж