Хулсны баавгай еэвэн иджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Хулсны баавгай еэвэн иджээ

Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд өчигдөр хуралдаж, Бээжингээс Лондон хүртэл олимпийн циклийн хугацаан дахь үйл ажиллагаа, Лондонгийн олимпийн тайланг хэлэлцлээ.

Өчигдөр буюу аравдугаар сарын 4-нд хятадын Еэвэн сарын баяр нь тохиолоо. Энэ өдөр Жинанийн амьтны хүрээлэнгийн хулсны баавгайнууд баярын еэвэн иджээ. Тодруулбал, Шандуны Жинан амьтны хүрээлэнгийн амьтан тэжээгч Яажи болон Дундун нэртэй хоёр хулсны баавгайд зориулан тусгайлан баярын еэвэн бэлтгэн өгсөн байна. Ийн тэд хүмүүстэй хамт Еэвэн сарын баяр тэмдэглэжээ. Үүнтэй адил үйл явдал Сужоу хотын Тайху нуурын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Мөн л амьтан тэжээгч ажилтан хулсны баавгайд тусгайлан еэвэн бэлтгэж өгсөн аж.

Сонирхуулахад, Хятадын уламжлалт Еэвэн сарын баяр нь билгийн тооллын намрын дунд сарын шинийн 15-нд тохиодог бөгөөд хятадууд энэ өдөр еэвэн идэхээс гадна дотно хүмүүстээ еэвэн бэлэглэдэг уламжлалтай.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж