Нөөцөөс өрөө төлбөл ханшаа алдана | News.MN

Нөөцөөс өрөө төлбөл ханшаа алдана

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Нөөцөөс өрөө төлбөл ханшаа алдана

Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр 2018 оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан. Гэвч УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар шинэ Ерөнхий сайд томилогдохын өмнө Засгийн газраас өргөн барьсан 2018 оны төсвөө буцаан татсан. Энэ талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.


-2018 оны төсвийг яагаад буцааж татах болов. 

-Засгийн газар огцорч, сайд нар үүрэг гүйцэтгэж байгаа. Төсвийн тухай хуулиар ирэх оны төсвийг тухайн жилийн аравдугаар сарын 1-ний дотор өргөн барих ёстой байдаг. Түүний дагуу 2018 оны төсвийн есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Дараагийн Засгийн газар гарч ирээд өөрсдөө бодлого тодорхойлно. Засгийн газар төсвөөр дамжуулж, бодлогоо хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, дараагийн Засгийн газарт бодлого хэрэгжүүлэх, төсөвт суулгах боломж олгож байгаа.

Шинэ Засгийн газар бүрдээгүй байна. Хуульд зааснаар ирэх арваннэгдүгээр сарын 15-нд 2018 оны төсөв батлах ёстой. Хугацаандаа төсөв баталж амжих уу?

-Цаг хугацааны хувьд хүндрэлтэй асуудал байгаа. 2018 оны төсөв хугацаандаа батлагдсан байх ёстой.

-2018 он гараад бондын үндсэн төлбөр төлж эхэлнэ. Энэ өрийг  төлөх ямар боломж байна?

-Сангийн яамнаас хэд хэдэн хувилбар төлөвлөсөн байгаа. Нууцын зэрэглэлтэй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Шинэ Ерөнхий сайд бондын өрийг бондоор төлөхгүй гэх утгатай зүйл хэлсэн. Бондын өрийг бондоор төлөхгүй бол өөр боломж бий юу?

-Шинэ Ерөнхий сайд юу бодож ярьсныг нь мэдэхгүй байна. Миний хувьд хэд хэдэн хувилбар бий. Бондыг бондоор төлөх нь нэг боломжит хувилбар мөн. Сүүлийн хоёр улирлын туршид Монголбанкны валютын нөөц 350 орчим сая ам.доллараар нэмэгдсэн. Гэхдээ бид валютын нөөцөөс бондын өрийг төлбөл буцаагаад ханшаа барьж чадахгүй байх эрсдэл үүснэ.

-БНХАУ-ын ‘Экзим’ банкны 500 сая ам.долларыг буцаах эрсдэл үүссэн гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Тэр бол ташаа мэдээлэл. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас мөнгийг бүгдийг нь ашиглах боломжтой.

-2018 онд эдийн засаг ямар байх бол гэсэн хүлээлт маш их байна. Засгийн газар тогтворгүй байх, шинэ Засгийн газар бүрдэх хугацаа гээд хөрөнгө оруулалт, бусад зүйлс зогсонги байдалд орлоо гэсэн шүүмжлэл бий?

-Засгийн газрын үйл ажиллагаанаас л шалтгаална. Сайн ажиллаж чадах юм бол хоёр, гуравдах хөршүүдтэйгээ хэрхэн ойлголцож, хамтарч ажиллахаас л шалтгаална.

-УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн алдагдал өндөр байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд хэлж байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?

-Төсвийн алдагдал  их байна гэсэн шүүмжлэл гардаг. Алдагдлыг багасгахын тулд төсвийн зардлыг огцом бууруулах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, ахмадуудын тэтгэвэр, цалинг нэмэх биш хасах шаардлага үүснэ.

-Шинэ Ерөнхий сайд томилох чуулганы хуралдаанд та болон танай намын хэсэг гишүүд оролцоогүй. МАН доторх үл ойлголцол хэзээ цэгцрэх бол?

-Удахгүй цэгцрэх байлгүй дээ. Зарчмын хэдэн асуудал байгаа гэдгийг тайлбарласан байх. МАН дотор гарын үсэг зурсан, зураагүй гэсэн үл ойлголцол үүссэн. Гэхдээ богино хугацаанд ойлголцох байх. Миний хувьд МАН-ын гишүүд дотроо сүртэй хагаралдсан зүйл байхгүй гэж харж байгаа. Шинэ Ерөнхий сайд зарчмын хувьд МАН-ын бүлэгт ямар зарчмаар ажиллахаа тайлбарлаагүй, АН-ын бүлэгт тайлбарласан байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2017-10-05 103.9.90.227

Мөн [Хориотой Үг], үйлийн үргүй ууртай, яаж ч мэдэх хүн. Яагаад сангийэн сайд болчихсон юм бол? Орлогч Булгантамир нь их чадвартай сайн хүн гэсэн, түүний хүчээр явсан байх

Avatar

Зочин 2017-10-05 27.123.212.135

Sain biznesmen ajilsag hudulmur ch hun shuu dee gehdee yahav uls turin medremj baga zereg bhgui bhaldaa gehdee yahav buhniig medegch baih albagui

Avatar

Зочин 2017-10-05 27.123.212.135

Uchigdur ih hural deer mash zuv hariultuudiig helj bsan zaluu hun sursan yum bna aa umnu turshlagagui sonin bdag bsan Biligt gishuuni asuultin hariultiig zuv hiisen sain bna uussun yum sursan bna amijilt

Avatar

Зочин 2017-10-05 66.181.164.235

Мэргэжилтэн хэдэн хүнийхээ үгийг тоть шиг дуурайж хэлдэг гэсэн ш дээ

Avatar

цолмон 2017-10-05 202.70.46.222

Хурд хүч, чадвар аймаар нөхөр дөө. Сангийн сайд битгий хэл рийнэ.

Avatar

Зочин 2017-10-05 122.201.22.110

Хар ухаантай Засгаа унагаж чаддаг хүн.

Avatar

Зочин 2017-10-05 202.9.42.213

Buuh gej baisan ch daraagiin hund achgaa zuv daatgaj bna gej bodloo

Avatar

Зочин 2017-10-05 66.181.176.44

АРД ТҮМЭНД МЭДЭГДЭХГҮЙГЭЭР БҮХ ТӨРЛИЙН ГАДНААС ОРЖ ИРДЭГ ЭЛДЭВ АМШИНЫ ДУГУЙ, БУСАД ЭД АНГИ ГЭЭД ОЛОН ЗУУН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ТАТВАР ТАВЧИХСАН ЧИНЬ ҮНЭ ӨСӨӨД ИРСЭН. ЭНЭ ЗЭРЛЭ Г БАЛМ АД ЗАСГИЙГ СОНГОСОН ХҮМҮҮС АМАА БАРИВ. ТА НАРЫГ ЭРГЭЭД БООМИЛЖ ЭХЭЛЖ БАЙГААГ ОНЫ ЭЦЭС ГЭХЭД УЛАМ МЭДЭРНЭ. ТАТВАР Л АВАХ ЮМ СЭТГЭЖ БАЙНА. ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ЭНЭ ЗАСАГТАЙГАА ЗУУРАЛДАЖ, АТГАНД НЬ ОРЖ, ТАТВАРЫН ДАРАМТАД УНАХ САЙХАН БАЙНА УУ? ХОХЬ ЧИНЬ ЭЭ

Avatar

Зочин 2017-10-05 66.181.185.168

Багш, эмч нар чинь бусдыгаа бодвол цалингийн нэмэгдэл ихтэй мэргэжил шүү дээ. Хамгийн хүнд ахмадуудын тэтгэвэр, бас жинхэнэ төрийн албан хаагчдын цалин 400,0 мян төгрөгөөс эхэлдэг гээч

Avatar

М.Энхболд 2017-10-05

Энэ чинь ХАР УХААНТАЙ хvн.

Avatar

Erdene 2017-10-05 112.72.11.118

Үнэхээр дайчин юм билээ. Би чадахгүй байх гэж харж байсан. Ямар ч хүнээс илүү байсан шүү. Амьдрал, практик мэддэг, цаг яс барьдаг, Чуулгандаа болоод хурал хуй таслаад байдаггүй юм билээ.

Avatar

Зочин 2017-10-05 202.21.106.155

Захиалгаар бичээд байгаа юмуу хаашаа юм

Avatar

Зочин 2017-10-05 66.181.183.202

Энэ хүнд үед улс орноо аврахын тулд айж хулчийхгүй зоригтой шийдэмгий ажиллсан мундаг залуу.

Avatar

Zochin 2017-10-05 203.91.115.38

Ene huniig muulj bgaa Maluud er ni yuch mededgui malnuud bnaa 1 jiliin umnu mongol uls yamar bailaa odoo yaj ediin zasag sergecheed baina malnuudaa

Avatar

Nuurs ussun 2017-10-05 150.129.142.21

Nuursnii une usuud sergechiheed baina malaa.

Avatar

Zochin 2017-10-05 203.91.115.38

Ene huniig muulj bgaa Maluud er ni yuch mededgui malnuud bnaa 1 jiliin umnu mongol uls yamar bailaa odoo yaj ediin zasag sergecheed baina malnuudaa

Avatar

ЗӨВЛӨГӨӨ 2017-10-05 150.129.141.136

Өнөөдрийн чуулган дээр гишүүдийн ярихыг сонслоо. Төрийн албаны цалин хөлсний талаар тааруухан мэдлэг, мэдээлэлтэй байна шүү. МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ БАГТАЙ ҮЕД АСУУДАЛ ШИЙДЭХ ГАРЦаа зөв олдоггүй юм шүү дээ.Танай ОРДОНЫ баруун хойно байгаа Хууль зүйн хүрээлэнгийн номын худалдаанд ”Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуултын хариулт” гэсэн гарын авлага байна лээ. Тэнд багш, эмч нарын цалин хөлс, ямар төрлийн нэмэгдэл авдаг гэх мэт жишээн дээр байна лээ.Гадаад орны төрийн албан хаагчдад олгодог урамшууллын талаар байна лээ. Жишээ нь, bonus, Lump sum гэх мэт. Шинэ санаа өгнө дөө.Ямар нэмэгдэл, урамшууллыг ямар зорилгоор өгдөг тухай байна лээ. Төрийн бодлого гэсэн үг шүү дээ.Та нарт төрийн албанд 40 жил ажилласан ахмад хүн зөвлөж байна шүү.

Avatar

Zochin 2017-10-05 59.153.115.78

Mash muu – mergejliin bus Sangiin said baisan. Anh said bolood helsen ugnuudees ni bolj ulsiin ediin zasag suireh duhsuniig tuuh gerchilne

Avatar

Балт 2017-10-05 112.72.11.118

Үнэнийг хэлсэн нь зөв.

Avatar

Зочин 2017-10-05 202.21.106.123

Давгүй сайн ажилласан шүү их

Avatar

Зочин 2017-10-05 66.181.185.168

Юманд нухацтай ханддаг, бүтээлч сайн залуу байнаа. цаашдаа олон том алба хаших байх амжилт хүсье Сайн ажилласан шүү чи

Avatar

Зочин 2017-10-05 103.229.177.46

Энийг харахаас бөөлжис цутгах юм. Ийм ө г ө р юм мэдэхгүй боловсроогүй хөлдүү хүнээр сангийн сайд хийлгэж л байдаг мөн ч дүүрсэн нам шүү. Наад захын А мэдэхгүй ө г ө р толгой. Улсын валютын нөөцөөс бондын өр төлдөг юм гэж хаа байсан юм бэ. Засагт чинь хуримтлал байхгүй, мөнгө байхгүй юм бол өөр эх үүсвэрээр бондыг санхүүжүүлдэг гэдгийг наад захын хүн мэднэ дээ. Үе үе т э н э г э э гайхуулж нэг паникдах юм энэ нэг нүдэнд хүйтэн хүн. Үтэр түргэн зайлж далд ор. Чиний балгийг монголчууд хэдэн үеэрээ мартахгүй санаж явах болно.

Avatar

Чойжилсүрэн чинь 2017-10-05

Би энэ хүнийг зүгээр их мөнгөтэй мөнгөөр сайд болсон боловсрол муутай хүн гэж боддог байсан чинь их дайчин мундаг хүн байсан байна. Уг нь улстөржихгүй бол жинхэн ажил хийх хүмүүсийн нэг байлаа.

Avatar

Зочин 2017-10-05 202.21.106.155

Битгий ш а а, энэ а цийг ямар юмны сайд гэдэг юм, муу машины ченж шүү дээ. Хүн муутай хогийн [Хориотой Үг]

Avatar

Зочин 2017-10-05 202.9.42.213

chi uuruu bitgii sh a a

Avatar

Balt 2017-10-05 43.228.131.114

Монгол Улсын түүхэнд мэргэжлийн бус боловч муу хэлүүлэн хэлүүлэн цорын ганц хурдтай сайн ажилласан Сангийн яамны сайд. Чойжилсүрэн ОНЦ. Харин нөгөө талыг барьсхийгээд байгаа нь буруу. Одоо шинэ ерөнхий сайдыг дэмжиж ажиллах хэрэгтэй. Уул хүн нь амьдрал мэддэг, бизнес цэвэр хийдэг практик сайтай тул сая ажиллах хугацаандаа илт мэдрэгдэж байсан. Хэн ч энэ хүн шиг ажиллаж чадахгүй.

Avatar

Зочин 2017-10-05 66.181.184.190

Төсвийн алдагдал яг хэд болоод байгааг мэдээлээч. Тойроод л хуцаад байх юм. Юунаас нь булзаад байгаа юм?

Avatar

Зочин 2017-10-05 202.21.115.165

https://news.mn/?id=11287

Avatar

Зочин 2017-10-05 202.21.103.138

teneg ichih bulchirhaigui luivarchin.hurdan zailaarai toroos

Avatar

erguu bandi 2017-10-05 202.131.246.174

Iim l*****n durakaar sangiin said hiilgeheer iim l yum bolno shde. AN orond oruulsan bid zeel avahgui geed huzaad soiorood baisan haana bna. Bondiig bondoor tolno gedeg chini zeel avna gesen ug. Uls ornoo default-d orloo hezuu bna geed toriin joloogoo Delhiin bank valutiin sand shiljuuldeg iim teneguud bas bainaa.

Avatar

Ergu bandid 2017-10-05 202.70.46.212

AN-iig zeel avaad tsatsaj bhad hutsaj bhgui yasan gulug ve

Avatar

ИРГЭН 2017-10-05 202.179.31.74

АХМАДЫНХАА ТЭТГЭВЭР АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСНА ГЭНҮҮ ИНГЭЖ ТЭНЭГТЭХИЙН ОРОНД ШАГНАЛЫН АЛБАН ТУШААЛ ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ЗӨВЛӨХ ДЭД САЙДУУД ХЭРЭГГҮЙ АГЕНТЛАГ АЛБАН ГАЗРЫН МӨНГӨӨР ХЭТ ТАНСАГЛАЖ БУЙ ХУРГАН ДАРГА НАРЫНХАА ЗАРДАЛ МАШИН АВАХ ТАВИЛГА АВАХ ЗУГАА ЦЭНГЭЛ ЗУГААЛГА ҮРЭН ТАРАН ҮРЭЛГЭН БАЙДЛУУДЫГ ХАСНА ГЭЖ ХЭН Ч ЯРИХГҮЙ ЮМ ОРОН НУТАГТ ДАРГА НЭРТЭЙ ЦАЛИН АВЧ МАШИН УНАСАН ЗУГААЛСАН НӨХДҮҮД ИХ БОЛЛОО ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ХЭМНЭЖ БОЛОХ ЗАРДАЛ МАШ ИХ БАЙНА АРД ОЛОН САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ ИХ БАЙНА ДААН Ч ХИЙЕ ГЭСЭН СЭТГЭЛ ЭНЭ ҮЕИЙН ДАРГА НАРТ ДААНЧ АЛГА ДАА

Avatar

ИРГЭН 2017-10-05 202.179.31.74

МАН ЫНХАН АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЯВДАГ ГЭДЭГ НЬ НОТЛОГДЛОО ЮУН АРД ТҮМЭН ЮУН ЗҮҮНИЙ ҮЗЭЛ ОГЦОРОО Л БИЗ ХАМТРААД ЯВЖ ЯАГААД БОЛОХГҮЙ БАЙНА ЕРӨӨСӨӨ ОЙЛГОМЖТОЙ ХАМТРААД АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАРАХ ХЭРЭГТЭЙ ИЧЭЭЧ БАРАГ АН ААСАА ДОРДОЖ БАЙНА Ш ДЭЭ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА Ш ДЭЭ

Avatar

Зочин 2017-10-05 66.181.187.202

ТҮҮХЭН НАМЫГ ИЛЖИЛЧИХЛЭЭ

Avatar

Зочин 2017-10-05 27.123.214.88

60 тэрбум босголцсон [Хориотой Үг] толгой

Avatar

Зочин 2017-10-05 27.123.214.88

Хөгийн машины ченж минь төрийн сайдын албан тушаалыг хэдэн халтар төгрөгөөр худалдаж авчхаад олон юм бүү со л и ор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж